Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ- Зэвсэгт хүчин 100 гаруй сая ам.долларын үнэтэй сөнөөгч онгоцоо алджээ

АНУ-ын Тэнгисийн цэрэг ням гарагт /2023.09.17/ сургуулилт хийж байхдаа F-35 загварын нэг сөнөөгч онгоц алдсан байна. Нислэгийн үед алдаа гарсны улмаас нисгэгч яаралтай горимоор онгоцыг орхисон аж.

Тус онгоцны сэгийг хайх ажилд Тэнгисийн цэрэг олон нийтээс тусламж хүссэн байна. Олон цагийн турш хайсны эцэст онгоцны сэгийг даваа гарагт /2023.09.18/ Өмнөд Каролина мужийн газар нутгаас олжээ.

F-35 онгоц нэг бүр нь 100 гаруй сая ам.долларын үнэтэй. АНУ-ын Зэвсэгт хүчний бүх салбаруудыг F-35 онгоцны флоттой болоход 1.7 их наяд ам.долларын шаардана.

Ийм учраас тус сөнөөгч онгоцны төсөл нь АНУ-ын армийн түүх дэх хамгийн үнэтэй төсөл юм. Хэтэрхий өндөр өртөгтэй төсөл учир F-35 онгоцыг их хэмжээгээр үйлдвэрлэхийг олон хүн шүүмжилсэн. Саяхан гарсан осол мөн шүүмжлэл дагуулсан байна.

Тухайлбал Бүгд Найрамдах намаас Төлөөлөгчдийн танхимд суудаг Нэнси Мэйс “Та нар яаж F-35-ыг алддаг юм бэ? Онгоцны байршлыг тогтоох төхөөрөмж яагаад байдаггүй юм. Олон нийтээс юу хүснэ вэ, сөнөөгч онгоц олоод армид хүргэж өгөхийг үү” гэж бичжээ.

Эх сурвалж: Reuters, CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button