Нийгмийн

Хар хувцастнууд тууз хайчилж, сүү өргөсөн ч НЭЭГЭЭГҮЙ бүтээн байгуулалтууд

Шинэ ариун цэврийн өрөө, 5 метр зам, бяцхан угталтын өрөө, хэзээ дуусах нь мэдэгдэхгүй барилгын шав байсан ч ичих, голохыг мэдэхгүй тууз хайчилж зогсдог дарга нар маань үүндээ бүр донтов бололтой. Ашиглалтад орох болоогүй бүтээн байгуулалтууд дээрээ хүртэл очиж тууз хайчилж шоуддаг болов.

Өнгөрсөн зунаас хойш нүүрээ угааж, нөгөө хувцсаа өмсөөд очсон “нээлтийн” тууз хайчлах ёслол ард түмнийг баярлуулан гомдоох нь олонтаа болоо.

Энэ оны долоодугаар сард Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал дээр менежментийг эхлүүлэх ёслолын ажиллагаа болж, тууз хайчлав. Хэзээдээ Монголчууд менежмент эхлүүлэхдээ хүртэл тууз хайчилдаг болчхов. Тууз хайчилна гэдэг тухайн бүтээн байгуулалт нээлтээ хийж, ашиглалтад ороход бэлэн болсныг илтгэх учиртай. Тууз хайчилснаас болж иргэд шинэ нисэх буудлаа “ингээд л” нээчихлээ гэж баярласан, гэвч худлаа байсан.

Мөн оны дөрөвдүгээр сард Монгол-Японы хамтарсан сургалтын эмнэлэг нээлтээ хийж, зургаадугаар сараас БЗД-ийн зарим хороодын иргэдэд нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг болон улсын хэмжээнд төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн үзүүлнэ гэсэн ч өнөөдрийг хүртэл хаалга нь хаалттай хэвээр. Нээлтээ хийж, тууз хайчилснаас нь хойш өвдсөн зовсон иргэд тус эмнэлгийг зорин очсон ч хамгаалагчид нь хөөгдөн буцсан тухай мэдээллүүд тухайн үедээ хэвлэлүүдээр гарч байв.

Өчигдөр /2019.11.04/ 20.9 км урттай Налайхын урт замыг нээх ёслол болж, мөн л сүү өргөн сүр бадраав. Гэвч иргэдийг зорчуулсангүй. Бүтээн байгуулалт бүрэн дуусаагүй тул зам хаалттай хэвээр.

Нээх болоогүй бүтээн байгуулалтуудыг яагаад “нээгээд” байгаа учрыг ард иргэд бид ухаж ойлгох ухаан хүрэхгүй. Хаа сайгүй очиж тууз хайчилдаг хар хувцастай хүмүүсийг нээх болоогүй “нээлт рүү” явуулмааргүй байна.  

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ганаа
Ганаа
2019-11-05 18:09

Дарханы замыг нэмээд, үг үсэг, найруулга дээр жаахан засчуул гоё болжээ. Монголчууд нээрээ мартамхай юм аа

StevSlarie
StevSlarie
2020-01-16 12:43

Buy Levothyroxine 75 Mg [url=http://cialibuy.com]Cialis[/url] Remboursement Viagra Belgique How Safe Is Keflex Antibiotic

StevSlarie
StevSlarie
2020-02-12 18:05

Il Viagra http://abuycialisb.com - Buy Cialis Buy Metformin Without Prescription cheap cialis online Lasix Online Canada

Холбоотой мэдээ

Back to top button