
“Ханжоу 2022” Азийн спортын их наадмын боксын төрөл үргэлжилж байна. Боксын тэмцээнд 57-гоос 63.5 кг-ын жинд ОУХМ, Дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Чинзориг өрсөлдөж байгаа юм. Тэрбээр хоёр дахь тулаанаа Узбекистан улсын Адбуллаев Руслантай хийж, шүүгчдийн шийдвэрээр ялжээ.
Одоо Чинзориг шөвгийн наймд, медалийн төлөө өрсөлдөх эрх авах тулаанаа Казахстаны бокчин Ертуган Зейнуллиновтой хийнэ.
Эх сурвалж: hangzhou22.cn
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.