УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ХҮН нам: Ногоон автобусны арлын дугаарыг шалгахад 1993 онд үйлдвэрлэсэн машин гэх мэдээлэл гарч ирсэн

ХҮН намаас “Нийслэлд автобус худалдан авалт”-ын асуудлаар өнөөдөр /2023.09.29/ мэдээлэл хийлээ.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгч П.Наранбаяр "Нийтийн тээврийн салбар өнөөдөр ямархуу байдалтай байна вэ. Анзаарсан бол сүүлийн таван жил нэг их наяд төгрөгийг нөхөн олговор, элэгдэл хорогдол байдлаар төрөөс нийтийн тээврийн салбарт тасралтгүй оруулж иржээ. Юу дээрдэв. Ямар байдалтай байна вэ. Жил бүр дордсоор байна. Автобусаа худалдаж авч чадахгүй хэмжээнд хүрсэн. Анх 2009 онд энэ асуудал яригдаж эхэлсэн. 400 автобус оруулж ирэхэд хувийн хэвшилд тараасан байдаг.

Улсын төсвөөр 800 автобус худалдаж авлаа гэж ярьж байна. Ногоон автобуснууд. Энэ нь дизель хөдөлгүүртэй. "Zyle Daewoo" гэдэг компаниас худалдаж авсан гэж ярьж байгаа. 600 автобусыг нэг бүрийг нь 336 сая төгрөгөөр авсан гэж байна. Үүн дээр нэмээд 150 ширхэг цахилгаан хөдөлгүүртэй автобус авсан. Нэг бүрийн үнэ нь 620 орчим сая төгрөгний үнэтэй. "Тэнүүн Огоо" ХХК 810 автобусыг тендерийн сонгон шалгаруулалтаад авсан гэдэг тайлбарыг бидэнд өгсөн.

Газар дээр нь очоод дотор салон, кузов, арлын дугаар зэргийг нь шалгасан. Одоо үзүүлж байгаа зураг бол өчигдөр авсан бодитой баримт юм шүү. Нийслэлийн худалдан авсан автобуснуудыг яагаад нууцад хамруулаад байгаа юм бэ. Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа худалдан авах, ажил гүйцэтгүүлэх тухай хуулийн заалтыг хэрэглээгүй юм. Хуулийн 3.4 заалт руу оруулаад энэ бүхнийг нууцлах замыг нээсэн байдаг. Энэ нь бидний анхаарлыг маш их татаж байгаа.

Автобусны асуудал есдүгээр сарын 19-нд болсон ХҮН намын бүлгийн хуралтай шууд холбоотой. Энэ бүлгийн хурал дээр оюутнуудтай холбоотой асуулга асуух үеэр хөндсөн. "Нийтийн тээврийн асуудал яригдаж байх үеэр Автобусаа хэрхэн худалдаж авсан бэ? гэж асуусан. Ингэхэд "бид нууцад хамруулсан тайлбар хэлж чадахгүй" гэсэн. Ингэснээр энэ асуудал босч ирсэн. Бид иргэддээ талархал илэрхийлмээр байна. Тасралтгүй дэмжсэн" гэлээ.


ХҮН намын Баянзүрх дүүргийн намын хорооны дарга, төлөөлөгч, техникийн ухааны магистр Отгонбаяр "Ногоон автобус шинэ үү, хуучин уу. Өчигдөр үзсэн нөхцөл байдлаас тайлбарлая. Арлын дугаарыг шалгахад 1993 онд үйлдвэрлэсэн машин байна гэдэг мэдээллүүд гарч ирсэн. Мэргэжлийн хүмүүс сайтаас шалгасан. Машины арлын дугаар хүний хурууны хээтэй адил, дахин давтагддаггүй зүйл.

Автобусны урд хаалганы хэсэгт гэрэл тусгаад харвал зэвтэй, арын тээшний зүүн хэсэгт будаг, замаск хийгдсэн, автобусны доод хэсэгт олон нүхэлсэн, эрэг боолт нь дутуу, дунд хаалганы хэсэгт будаг хийсэн, цаасан скоч байсан. Автобусны урд хаалганы доод нугасны хэсэгт ногоон будаг хийсэн байсан. Эндээс харахад уг автобусыг үйлдвэрлэлийн аргаар бус гар аргаар угсарсан байдал харагдлаа" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-09-29 13:45

ХҮН намыхан мөн ч худлаа шааж попрох юмаа, МАН-ийханий суганы үс, утсан хүүхэлдэй �##�иа с�##�бадайнууд.

Зочин
Зочин
2023-10-02 04:44

"Хүн нам"-ын гишүүд П.Наранбаяр, Отгонбаяр нарт маш их баярл�##�аа.

Холбоотой мэдээ

Back to top button