ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

К.Голдины жирэмснээс хамгаалах эм ажил эрхлэлтийг дэмжсэн гэх судалгаа Нобелийн шагналд үнэлэгдэв

Эдийн засгийн Нобелийн шагнал авсан гурав дахь эмэгтэй болох Клаудия Нобелийн хувьд 30 гаруй жилийн хугацаанд судалгаа хийсэн нэгэн билээ. Түүний хувьд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн талаарх судалгаа нь уг шагналыг авахад нөлөөлсөн гэж болно.

Нобелийн шагналын хороо түүний 1990 оноос хойших судалгааны ажлууд дундаас хөдөлмөрийн зах зээлийг онцолсон дөрвөн нээлтийг онцолжээ.

НЭГТ. 18-19 зуунд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт багассан бөгөөд ХХ зуун хүртэл энэ байдал өөрчлөгдөөгүй ажээ. Гэсэн хэдий ч ХХ зуунд эмэгтэйчүүд гэрлэлтийн дараа ажиллах нь эдийн засгийн өсөлтийг дэмждэг талаар талаар нарийвчлан судалсан байна. /ЭНД дарж дэлгэрэнгүй уншина уу/

ХОЁРТ. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн график U хэлбэртэй байдгийг баталжээ. Боловсрол нь нэмэгдсэнээр ажил эрхлэлт нэмэгдэж буй хэдий ч өмнө нь 18 зуунд ч ижил төстэй зураглал ажиглагдсан талаар судалгааны ажилдаа тодотгожээ.

Image

ГУРАВТ. ХХ зууны дунд гарсан хөдөлмөрийн зах зээлийн хөгжил нь эмэгтэйчүүдэд цалингийн ялгаварт байдлыг эхлүүлсэн гэх парадокс санааг дэвшүүлжээ.

ДӨРӨВТ. Нэг ажлын байран дээрх эрэгтэй, эмэгтэй хүний орлогын зөрүүний учир шалтгааныг хайсан нь хөдөлмөрийн зах зээлийн хөгжилд нөлөө үзүүлсэн.

Түүний судалгааны дээрх дөрвөн нээлтийг Нобелийн хороо үнэлж, Эдийн засгийн Нобелийн шагнал авсан юм.

Түүнчлэн 1960-аад онд үйлдвэрлэсэн жирэмслэлтээс хамгаалах эм нь эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжсэн нь эдийн засагт нөлөөлсөн гэх онол гаргаж, олон улсын эдийн засагчид үүнийг дэлгэрүүлэн судалж байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button