УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Х.Нямбаатарыг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Улаанбаатар хотын засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг өнөөдөр /2023.10.12/ хэлэлцэж, Х.Нямбаатарыг НИТХ-ын санал хураалтаар 78,57 хувь нь дэмжсэн тухай бид мэдээлсэн билээ. 

Үргэлжүүлээд үдээс хойш түүнийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг УИХ-ын хуралдаанаар хэлэлцэв. УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр буюу аравдугаар сарын 12-нд гаргасан байна. Улмаар Х.Нямбаатарыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөхийг гишүүдийн 60.5 хувь нь дэмжжээ. 

Одоо түүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хотын даргаар батламжлах юм.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button