УРЛАГ

"Сэр сэр салхи" кино Оскарын урьдчилсан шалгаруулалтад өрсөлдөнө

96 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын Шилдэг олон улсын уран сайхны кино төрлийн урьдчилсан шалгаруулалтад манай улсаас П.Лхагвадуламын “Сэр сэр салхи” (City of Wind) кино нэр дэвшихээр болжээ.

Товчоор бол шууд Оскарт өрсөлдөхгүй бөгөөд урьдчилсан шалгаруулалт буюу хяналтын үзлэгт орно гэсэн үг. Ингэснээр манай улсаас Оскарын наадмын урьдчилсан шалгаруулалтад оруулж байгаа найм дахь бүтээл болж байгаа юм.

Тус уран бүтээл нь Венецийн кино наадамд нэр дэвшсэн бөгөөд гол дүрийн жүжигчин Б.Тэргэл “Venice Horizons Award”-ын шилдэг эрэгтэй дүрийн шагналыг хүртсэн. Мөн "Сэр сэр салхи" киноны олон улсад худалдах эрхийг Бельгийн Брюссель хотод төвтэй “Best Friend Forever” компани авчээ.

Тэгвэл уг кино ирэх жилийн “Оскар”-ын шагналд ийнхүү Монголын өмнөөс нэр дэвшиж, дэлхийн 53 улсын кинотой өрсөлдөхөөр болсон байна.

Ташрамд дурдахад, өнгөрсөн жил жүжигчин Б.Амарсайханы "Эргэж ирэхгүй намар" буюу "Harvest Moon" уран сайхны киног хяналтын үзлэгт илгээж байсан юм. Гэвчиг Оскарын шагналд өрсөлдөж чадаагүй билээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button