Танилц: Манай улсын ТОП-10 их сургуулийг МУИС тэргүүллээ

БШУЯ-наас дотоодын дээд боловсролын байгууллагын эрэмбэ, чансааг анх удаа хийжээ.
Олон улсын чанартай их дээд сургуультай болоход дотоодын эрэмбэ, чансааг хийх нь цаашдын боловсролын системийг сайжруулахад чухал нөлөөтэй хэмээсэн юм. Тиймээс их дээд сургуулиудын урьдчилсан эрэмбийг танилцуулж байгаа бөгөөд ирэх жил албан ёсны эрэмбийг танилцуулах аж.
БШУ-ы сайд Л.Энх-Амгалан "60-аас дээш хувийн сургалтын гүйцэтгэлийн үзүүлэлтийг хангаж байгаа 18 их сургууль байна. Харин 50-аас дээш сургалтын үйл ажиллагаа хангаж байгаа 30 орчим их сургууль байна. Өнөөдөр эрэмбэ зарлагдаж буй 61 их, дээд сургуулийн 50-аас дээш хувь нь сургалтын чанарт хүрч чадахгүй байна.
Их сургууль боловсролын өндөр чанарын шаардлагыг хангах ёстой. 2025 оноос дээд сургууль гэж байхгүй, зөвхөн их сургууль болон коллеж гэж бий. Манай улсад идэвхтэйгээр ажил хайж байгаа 20 мянган залуу байгаагаас гуравны нэг нь дээд боловсролын дипломтой атлаа ажилд орж чадахгүй байна. Дээд боловсрол ажил олгогчдын хүсэмжит ур чадварыг олгохгүй байна гэх дүгнэлтэд хүрсэн" гэв.
Хүүхдүүд гадаадад сурахыг эрмэлзэж буй нь боловсролын чанартай холбоотой. Монголын их дээд сургуулийг төгссөн хүүхдийн диплом олон улсад хүлээн зөвшөөрөгддөг тогтолцоог бий болгохын тулд ийнхүү их сургуулиудыг эрэмбэлж байгаа гэдгийг хэвлэлийн хурлын үеэр онцолсон юм.
Тэгвэл манай улсын ТОП-10 их сургуулиудыг доор жагсаав. Үүнд,
- МУИС
- АШУҮИС
- ШУТИС
- МУБИС
- ХААИС
- Монгол, Германы хамтарсан ашигт малтмалын технологийн их сургууль
- СЭЗИС
- Отгонтэнгэр ИС
- Эм зүйн шинжлэх ухааны их сургууль /Моносын сургууль/
- СУИС зэрэг сургууль эхний аравт урьдчилсан байдлаар эрэмбэлэгдлээ.
Цаашид хоёр жилд нэг удаа уг эрэмбэ, чансааг гаргах ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Угаасаа л МУИС л даа
МАНАЙХААН ЭНЭ СУРГУУЛИУД ЯАХ ВЭ? БАЙЖ Л БАЙГ БУСАД ИХ ДЭЭД СУРГУУЛТУДЫГ ХААЯА ХААГДАХЫГ ХҮСЭХГҮЙ БАЙНА ГЭВЭЛ СУРГУУЛИА АВААД ХОТООС ЯВЧИХАА БАЯНӨЛГИЙД ОЧ ГАЗАР ҮНЭГҮЙ ӨГЬЕ.ЭНЭ СУРАГГҮЙ ИХ ДЭЭД СУРГУУЛИУД ПИВОЧИН АРХИЧИН БӨГСЧДИЙН АРМИЙГ ТЭЛЖ БАЙНА ХАРИУЦЛАГАА ӨНДӨРЖҮҮЛЬЕ ҮҮНИЙГ НАМБАР ВАНД ХАРИУЦУУЛЖ БОЛНО.