НИЙГЭМНийгэм мэдээ

Их сургуулиудын хичээл есдүгээр сарын нэгэнд цахимаар эхэлнэ

Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг 8 дугаар сарын 17-ноос 28-нд Улаанбаатар хотод зохион байгуулна. Хуралтай холбоотойгоор нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хийх аж.

  • Цэцэрлэгийн бүртгэл: 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
  • Нэгдүгээр ангийн элсэлт: 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ. Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.
  • Их, дээд сургуулийн хичээл: 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ. 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.
  • Оюутны дотуур байр: 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.
  • Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт: 2026 оны 8 дугаар сарын 17–28-нд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button