СЭЗИС, МИК хамтран "Дэлхийн ёс зүйн өдөр"-ийг тэмдэглэлээ
Дэлхийн ёс зүйн өдрийг жил бүрийн 10 дугаар сарын гурав дахь долоо хоногийн Лхагва гарагт тэмдэглэдэг уламжлалтай. АНУ-ын Карнейгийн консул 2014 онд анх санаачлан өдгөө дэлхийн 100 орчим улс нэгдэн энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Монгол Улсын ууган сургуулийн нэг СЭЗИС 100 жилийн ойгоо угтан “Дэлхийн ёс зүйн өдөр”-ийг “Мэргэжлийн ёс зүйн ач холбогдол” сэдвийн хүрээнд эсээ бичлэгийн уралдаан, панел хэлэлцүүлэг гэх мэт ажлуудыг олон нийт дунд нээлттэй зохион байгуулж байна.
“Дэлхийн ёс зүйн өдөр”-өөр ёс зүй, ёс суртахууны ойлголтыг хувь хүний түвшнээс эхлэн байгууллага, улс орны түвшинд хүртэл авч үзэн, олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх төрөл бүрийн үйл ажиллагааг зохион байгуулдаг. “Мэргэжлийн ёс зүйн ач холбогдол” олон нийтийг хамарсан СЭЗИС-ийн ЭЗТ-ийн ахлах багш, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор М.Түвшинжаргал, “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК-ийн эрсдэл хариуцсан дэд захирал Д.Отгонбилэг, ХасБанкны хуулийн хэлтсийн захирал, Э.Мөнх-эрдэнэ, зээлийн мэдээллийн сангийн гүйцэтгэх захирал Д.Энхцацрал, нар панелистаар оролцож, мэргэжлийн ёс зүйн тухай яриа өрнүүллээ.
Дэлхийн ёс зүйн өдрийг тохиолдуулан олон нийтэд хандсан арга хэмжээ зохион байгуулахаас гадна СЭЗИС-ийн багш оюутанд тогтвортой хөгжлийн зорилтыг дэмжсэн ач холбогдлыг таниулах ажлуудыг зохион байгууллаа. Энэ жилийн хувьд Зорилт 2 - Өлсгөлөнг устгах, Зорилт 3 - Эрүүл мэндийг дэмжих, Зорилт 10 - Тэгш бус байдлыг бууруулах, Зорилт 12 - хариуцлагатай хэрэглээг дэмжих, Зорилт 16 - Энх тайван, шударга ёсыг цогцлоох гэсэн тогтвортой хөгжлийн таван зорилтыг дэмжсэн дараах ажлуудыг зохион байгуулж, нийт 100 гаруй багш, ажилтан, 2000 гаруй оюутан хамрагдлаа.
Энэ жилийн Дэлхийн ёс зүйн өдрийг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэх санаачилгыг дэмжин, хамтран ажиллаж байгаа Монголын Ипотекийн Корпораци, ХасБанк, Сайнскор зээлийн мэдээллийн сангийн хамт олонд талархал илэрхийлье. Мөн цаашид олон байгууллага энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж, байгууллагадаа ёс зүйн талаар ойлголт, соёлыг бий болгоход хүчин чармайлт гаргахыг уриалж байна. Үүнд:
- Сургуулийн орчинд зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор “Зөв цэнэг” /цэвэр орчин, эрчим хүч, найрсаг гэр бүл, эрүүл бие, гудман хөдөлгөөн / аяны хүрээнд Uuree’s dance клубийн гишүүдтэй хамтарч, 160 гаруй оюутныг хамруулан “Амар байна уу” флашмоб-д нэгдэн, 15 мянган хүнд түгээсэн.
- Хүн бүр өглөөний цайгаа ууж хэвших, эрүүл амьдралын дадалтай болох зорилгоор “Өглөөний хоолоо өөрөө бэлдье” мэргэжлийн хоол зүйчийн зөвлөгөө, өглөөний цайны хямд, захиалгат худалдаа, үйлчилгээ бүхий “Be healthy” аян өрнүүлж,
- СЭЗИС-ийн гэр бүлийн соёлыг хэвшүүлэх, спортын дэгээр хамтран ажиллах, тэгш оролцоотой, шударга байх, бусдын ялгаатай байдлыг ойлгуулах зорилгоор “Be healthy” явган аяллыг 10-р сарын 15-ы ням гарагт 600 гаруй багш, ажилтан, оюутны бүрэлдэхүүнтэй зохион байгуулсан.
- Сургалтын орчинд ёс суртахууныг эрхэмлэх дадалд сурах зорилгоор багш, ажилтан, оюутны академик соёл, эрдмийн ажил бичих стандартыг шинэчлэн хэлэлцүүлэх, мөн сургуулийн соёлын бүрдэл, ёс зүйн кодекс, ёс зүйн дүрмийг таниулах оюутан, багш, ажилтны CE badge цахим тэмдгийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Их, дээд сургуулийн оюутан суралцагчдын ангилал:
1-р байр СЭЗИС-ийн Эрх зүй мэргэжлийн 1-р курсийн оюутан Болдбаатарын Энхжин,
2-р байр ДХИС-ийн эрх зүйн 3-р курсийн оюутан Баярбатын Дөлгөөндарь,
3-р байр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 4-р курсийн оюутан Н.Амарзаяа,
тусгай байр СЭЗИС-ийн эрх зүйн 4-р курсийн оюутан Э.Ганбаяр нар,
Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын ажилтан, албан хаагчдын ангилал:
1-р байрыг Сити Фарм МЭИК ХХК-ны Сургалт, салбар хариуцсан менежер Цэрэннамжилын Оюунгэрэл,
2-р байр Монгол Улсын Эрдмийн их сургуулийн докторант С.Отгондэлгэр,
3-р байр Bloomberg TV, сэтгүүлч техникч У.Түвшинбаяр нар тус тус байр эзэллээ.
Ёс суртахуунаараа манлайлъя.
#GlobalEthicsDay
#UFE_GlobalEthicsDay
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.