НИЙГЭМНийгэм мэдээ
МИАТ: Истанбулд газардахад аянга буусан. Эд ангиудад хийж буй үзлэг дуусаагүй байна
МИАТ-ын онгоц Туркийн Истанбул хотод очсон даруйдаа аянгад цохиулсан тухай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байна.
Тодруулбал, өчигдөр /2023.11.03/ Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ162 нислэг газардах үеэрээ аянганд цохиулжээ.
Энэ тухай МИАТ ТӨХК-иас тодруулахад, “Аянга цахилгаантай үеэр газардах явцад ийм үйл явдал болсон нь үнэн. Манайх төдийгүй гадаадын онгоцон дээр ч аянга буулаа. Агаарын хөлгийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс цахилгааны болон бусад эд ангиудад үзлэг хийгдэж байна. Эхний үзлэгээр нэг эд анги солихоор болсон. Эцсийн үзлэг дуусаагүй үргэлжилж байна. Үзлэгтэй холбоотойгоор нислэгийн цаг тодорхойгүй шалтгаанаар хойшлоод байгаа. Аль болох хурдан нислэгт гаргахаар ажиллаж байна" хэмээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ОНГОЦНЫ БУУДАЛ НЬ АЯНГАНЫ ХАМГААЛАЛТГҮЙ БАЙДГИЙН БАЙХ ДАА