ДЭЛХИЙСонин хачин

Нягталъя: Манай орны зарим нутгаар туйлын туяа үзэгдсэн гэдэг үнэн

Хамгийн хачирхалтай агаад үзэсгэлэнтэй үзэгдлүүдийн нэг болох Туйлын туяа нь дэлхийн соронзон орон нарны салхитай харилцан үйлчилснээр үүсдэг. Нар дэлхий хоёр 150 сая километрийн зайтай байдаг ч нарны салхи нь дэлхий болон бусад гарагуудад тодорхой хэмжээгээр нөлөөлдөг байна.

Туйлын туяа нь хэр өндөрт үүсч байгаагаас хамааран өөр өөр өнгөтэй харагддаг. Тухайлбал, газрын гадаргаас 100 орчим километрийн өндөрт ногоон, 200 километрт улаан, ягаан, харин 500 километрээс дээш өндөрт цэнхэр өнгөтэй байна.

Тэгвэл өнгөрөгч ням гарагт дэлхийн хойд хэсгийн зарим орнуудад туйлын туяа үзэгджээ.

АНУ-ын Далай ба агаар мандлын үндэсний захиргаа гео соронзон шуурганы хүчийг таван түвшинд хуваадаг. Өчигдрийн шуурга хүчтэй буюу гуравдугаар түвшнийх байсан тул бөмбөрцгийн хойд хэсэгт оршдог зарим улсуудад туйлын туяа үзэгджээ. Тухайлбал Украин, Болгар, АНУ, Ирланд, Их Британи болон ОХУ-ын зарим хэсэгт улаан, ягаан өнгийн туйлын туяа үзэгдсэн байна.

Мөн манай орны Баян-Өлгий, Ховд аймгийн нутгуудаар энэхүү улаан туяа үзэгдсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэл бөмбөрцгийн хойд хагасын улсуудад үзэгдэх төлөвтэй байгаа аж.

Сонирхуулахад туйлын туяа буюу “Аврора” хэмээх нэршил нь эртний Грекийн домогт гардаг үүрийн гэгээний охин тэнгэрийн нэрээс үүсчээ.

Т.НАНДИН-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Төгсөө
Төгсөө
2023-11-06 21:59

Үзэгдсэн бол бүгд камертай утастай болсон цаг үзсэн нэг нь дурандаа буулгаад шуугина биз дээ.. Батлах, нотлох юмгүй бол худлаа сургаар МЭДЭЭ бэлдэх хэрэггүй !!!

Uuganaa nergui
Uuganaa nergui
2023-12-02 11:55
Reply to  Төгсөө

Ochigdorhon l uzegdsenshuu

Зочин
Зочин
2023-11-08 18:18
Reply to  Төгсөө

Ter uneen nudeeree olon hun uzseen uvs aimag umnu govi sum

hohoho
hohoho
2023-11-06 23:20
Reply to  Төгсөө

Zunduu hiisen sht uuruu utastai hernee ashiglaj meddgumu, alban ysnii gadaad site dr hurtel bicheestei bgasht m#laa

Зочин
Зочин
2023-11-06 22:27
Reply to  Төгсөө

uzegdsen shu humuus zurgaa zndu hiij bsn

Зоч
Зоч
2023-11-06 23:44
Reply to  Зочин

Их л хүйтрэх нь дээ

Зочин
Зочин
2023-11-07 10:47

Shaaj bgan

Ард
Ард
2023-11-07 12:00

Сайны ёр уу муугын ёр уу...

Шинээ
Шинээ
2023-11-08 03:35
Reply to  Ард

үхсэнийх нь сайн байхав дээ нарын шуургаас болж урд нь ийм юм бараг тохиолддоггүй байсан одоо бүр хэд хоног үргэлжилнэ гэж байгаа дэлийн соронзон орны давхарга (озоны даврахга)хэр муудсаныг илтгэж байгаа л гэсэн үг баярлаж хөөрөөд байгаа хүмүүсийн боловсролын түвшин иймхэн юм дээр л харагдаж байгаамдаа

Б.Базаргүр
Б.Базаргүр
2023-11-07 13:06

Энэ жил хатуу болох нээ м�##�чидаа

Зочин
Зочин
2023-11-08 02:14

Ер нь байг�##�ийн онцой үзэгдэл мууг л еролдог . Энэ ямар нэгэн байг�##�ийн гажилтаас үзэгддэг. Укриан сөнөх нь дамжиггүй шүү хараараб

Зочин
Зочин
2023-11-08 10:50
Reply to  Зочин

Muhar suseg iim hgyn uzl barimtlaasaa salaach zgr narni shuurgin uzgdl shd ene cin finland uls edr hargdd hmss bain harhr yvdg ta nar zgr mny baga angy 3 4 5angy bolovsrtltoi bna

Холбоотой мэдээ

Back to top button