Гадаад мэдээДЭЛХИЙ

Аргентины ард түмэн шинэ ерөнхийлөгчөөрөө Хавьер Милейг сонголоо

Инфляц тэнгэрт хадсан Аргентин улсад өнгөрсөн сард ерөнхийлөгчийн сонгууль өгсөн. Тус сонгуулиар аль нэгэн нэр дэвшигч ялалт байгуулах хэмжээний санал авч чадаагүй болохоор дахин сонгууль ням гарагт /2023.11.19/ явагдлаа.

Дахин сонгуулиар либертариан Хавьер Милей ялалт байгуулсан байна. Тэрбээр Сангийн сайд Сержио Массатай өрсөлдөж 56 хувийн санал авснаар Аргентины ерөнхийлөгч болов. Масса “Мэдээж бидний хүлээж байсан үр дүн биш байлаа. Би Хавьер Милейтэй холбогдож баяр хүргэсэн. Маргаашаас эхлэн улсаа тэжээх хариуцлагыг Милей хүлээнэ” гэж хэлжээ.

Хавьер Милей, Сержио Масса

Сонгуулийн кампанит ажилдаа Милей хэд хэдэн томоохон өөрчлөлт хийхээ амласан. Тэрбээр Төв банкийг хаан, песог ашиглахаа зогсоон, зарлагаа танах зэрэг өөрчлөлт хийх юм.

Түүний өмнө томоохон сорилтууд хүлээж буй. Аргентин Олон улсын валютын сангаас 44 тэрбум ам.долларын зээл авсан байгаа. Мөн тус улсад инфляц өнгөрсөн жилтэй харьцуулахад 150 хувь хүрэхэд ойрхон байгаа билээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button