Улс төрийн мэдээХэргийн мөрөөр

Нэг дороос: “Эрдэнэт”-ийн 49 хувийн шүүх хурлыг ирэх сарын 19 хүртэл хойшлууллаа

НЭМЭЛТ 10:50

“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр өглөөний 9 цаг 30 минутад эхэлсэн. Тэгвэл энэхүү шүүх хурал яллагдагчдын өмгөөлөгч нарын саналд үндэслэж хойшиллоо. Тодруулбал, зарим өмгөөлөгч ирээгүй болон хэргийн материалтай бүрэн танилцаж амжаагүй зэрэг үндэслэлүүдийг харгалн үзэж 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хойшлуулах шийдвэрийг гаргалаа.

-"Эрдэнэт"-ийн 49 хувийн шүүх хурлыг хойшлуулахыг өмгөөлөгч нар дэмжиж түр завсарлалаа-

НЭМЭЛТ 10:08

Яллагдагчдын өмгөөлөгч нар шүүх хурлыг хойшлуулах хоёр үндсэн шалтгаан бий гэдгийг илэрхийлэн дэмжсэн тул шүүх хурал түр завсарлаж, хойшлуулах эсэхээ шийдэхээр боллоо

-“Эрдэнэт”-ийн 49 хувийн хэргийн шүүх хурлыг яллагдагчдын өмгөөлөгч нар хойшлуулахыг дэмжиж, прокурор татгалзав-

НЭМЭЛТ 09:56

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах хоёр үндсэн шалтгаан байгааг тайлбарлав. Тодруулбал, зарим өмгөөлөгчдийн хурал давхацсан, хэргийн материалтай танилцах хугацаа богино байсан зэрэг асуудал байгаа учраас хойшлуулах зүйтэй гэж Д.Ганбат, Д.Эрдэнэбат, Б.Мөнхсоёл нарын өмгөөлөгчид хэлэв.

-Өмгөөлөгчид эрх тэгш байдлыг тогтоож, бүх талын оролцоог хангах нь чухал гэлээ-

НЭМЭЛТ 09:44

“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг эхлэв. Тэгвэл зарим өмгөөлөгч нар хурлыг хойшлуулах хүсэлт гаргалаа. Харин прокурор хойшлуулахгүй гэж үзэж байгаа гэдгээ хэлэв. Шүүгдэгч Д.Ганбатын өмгөөлөгч Төв аймаг дахь шүүх хурал давхацсан гэсэн ч ирээд одоо үг хэлж байна. Тэрбээр, хойшлуулах үндэслэл байгаа гэдгийг илэрхийлэв. Мөн зарим төлөөлөл эрх тэгш байдлыг тогтоож, бүх талын оролцоог хангах нь чухал гэлээ.

-“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ-

НЭМЭЛТ 09:35

Д.Эрдэнэбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Д.Ганбат, Л.Санжаадорж, Б.Болор, Г.Ганзориг, Д.Батжавхлан, Р.Мөнхтуул, Б.Мөнхсоёл, Д.Эрэвгийлхам, Д.Сугар, Д.Энхтунгалаг, О.Орхон, Н.Батбаяр, Ц.Пүрэвтүвшин, Ч.Энхболд, Ц.Нанзаддорж, Э.Шижир, С.Уранчимэг нарын 20 хүн, Төмөр замын зураг төслийн институт ХХК, Кью Эс Си ХХК нарын хоёр хуулийн этгээдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болохоор товлогдсон. Тэгвэл дөнгөж сая "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувь, “Хөтөл цемент шохой” үйлдвэрийн хувьчлал, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн концессын гэрээний асуудлаар 20 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ.

-Д.Эрдэнэбилэг гадаадад байгаа тул О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг хэргийн толгойлогчоор шүүнэ-

Өнөөдөр /2023.11.21/ Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Д.Эрдэнэбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Д.Ганбат, Л.Санжаадорж, Б.Болор, Г.Ганзориг, Д.Батжавхлан, Р.Мөнхтуул, Б.Мөнхсоёл, Д.Эрэвгийлхам, Д.Сугар, Д.Энхтунгалаг, О.Орхон, Н.Батбаяр, Ц.Пүрэвтүвшин, Ч.Энхболд, Ц.Нанзаддорж, Э.Шижир, С.Уранчимэг нарын 20 хүн, “Төмөр замын зураг төслийн институт” ХХК, “Кью Эс Си” ХХК нарын хоёр хуулийн этгээдэд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болно.

ХХБ-ны ТУЗ-ийн дарга "сахал" Д.Эрдэнэбэлэгийн ойрын хүрээлэлд уг хэргүүд нь,

  1. "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг Монголын талд шилжүүлсэн авахдаа төрийн мөнгө угаасан гэх хэрэг,
  2. “Хөтөл цемент шохой” үйлдвэрийн  хувьчлал хууль бусаар явагдсан гэх процесст хамаарах хэрэг,
  3. "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн концессын гэрээг байгуулсан, ашигласантай холбогдох хэрэг,
  4. өмөртэйн ордоос “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33,4 км төмөр зам төрд концессоор авсан хэрэг гэх ДӨРВӨН үндсэн агуулгаар хуваадаж буй юм.

Тэднийг Эрүүгийн хуулийн 22-р зүйл дэх заалтуудаар авлигын хэргүүдийн зүйлчлэлээр яллаж, мафи маягийн мөнгө угаалтын бүлэг үүсгэсэн гэж үзсэн. Уг багц хэргийн бүлэглэлийн толгойлогчоор нэрлэгдэж байсан ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг гадны оронд буй юм.

Тиймээс шүүх рүү хэргийг илгээхдээ Д.Эрдэнэбилэгийг тусгаарлаж, бүлэглэлийн толгойлогчоор ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон, "Монголиан коппер корпорейшн”-ийн захирал Ц.Пүрэвтүвшин нарыг нэрлэн илгээсэн байдаг. Тэд уг үндэслэлээр өнөөдрийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцоно.

Уг хэргийг эрх баригч намын зүгээс он дамнуулан шүүж, ирэх онд сонгуулийн эффект өгөхөөр тооцож байгаа талаар яригдаж байгаа юм. Тэдэнд хамаарах багц хэргүүдтэй зэрэгцээд сайд асан Т.Бадамжунайд хамаарах хэрэг мөн шүүхийн шатанд яваа билээ.

Авлига, албан тушаал, мөнгө угаалтын шинжтэй эдгээр том хэргүүд дээр Монголын шүүхийн байгууллага хэрхэн ажиллах нь уу гэдгийг олон нийтийн зүгээс анхааралтай ажиллаж байна. Мөн дээрх хэргүүдтэй хамт ҮХЦ-ийн гишүүнээр ажиллаж байсан эрхмүүдийг шүүж буй нь монголын шүүхийн анхны гэмээр онцгой кэйсээр нэрлэгдэж байна.

Бид уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг НЭГ ДОРООС агуулгын хүрээнд нэгтгэж, мэдээлэх болно.


Энэ талаарх редакцийн өмнөх контент:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Тогтох
Тогтох
2023-11-21 08:58

За тэгээд хөрөнгө ял хоёрыг ямбыт�##� завшаад өнгөрнө бизээ. Арай хэрэг найма�##�цаад байдаг юмуу арайл сэжигтэй санагдаад байдаг шүү энгийн иргэд бол үр хүүхэд удмаараа нар с�##�хи үзхээргүй болсон баймаар хэргүүд замхрах юм.

Зочин
Зочин
2023-11-21 10:15

Монгол улсад шударга шүүх гэж aлга. Байнга л шүүх хурлыг хойшлуулна, тэгээд ял завшуулна. Aвилгaлчдыг шүүх нь өмгөөлж хамaaлдаг, шударга иргэдийг шоронд хийдэг тийм улс дэлхийд ганцхан Монгол.

Зочин
Зочин
2023-11-21 11:58

Яг л номоороо явж байна.

Зочин
Зочин
2023-11-21 23:24

8 жил ярилаа мэрлээ, одоо шинэ сэпэв ол

Холбоотой мэдээ

Back to top button