Top StoriesТойм, анализ

ҮХЦ-ийн гишүүдээ шүүх монголын шүүхийн байгууллага шударга хандаж чадах уу, ажиглацгаая

-Төрийн дөрөвдүгээр том байгууллага ба ҮХЦ-

Үндсэн хуулийн цэцийн дарга асан Ж.Амарсанаа "Би бол улсын дөрөвдүгээр хүн" хэмээн мэдэгдэж байсан удаатай. Үүнийг утгачилбал, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэсэн төрийн гурван өндөрлөгийн дараа ҮХЦ-ийн даргын албан тушаалыг эрэмбэлнэ гэсэн санаа юм.

Монгол Улс 1992 онд Үндсэн хуулиа баталснаар Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлэх шүүх байгуулах эрх зүйн үндэс бүрдэж байв. Улмаар мөн ондоо Үндсэн хуулийн цэцийг байгуулах шийдвэр гаргаж байжээ. Ингэснээр Ерөнхийлөгч, УИХ, Дээд шүүхийн санал болгосноор нийт 9 хүн ҮХЦ-ийн цэцийн гишүүнээр ажиллаж, тамгын газар бүхий бие даасан байгууллагын статус хэрэгжүүлэх болсон юм.

"Цэцийн дээр хөх тэнгэр бий" гэх үг манай улсад үүссэн ба дунд суудлын хуралдааны шийдвэрийг УИХ хүлээн авах эсэхийг хэлэлцдэг бол дээд суудлын хуралдаан эцсийн шийд болон хэлбэрждэг юм.

ҮХЦ-ийн гишүүн нь 6 жилийн хугацаатай сонгогдох бөгөөд Зайсанд тусгай том обьект барьж, өндөр эрх ямба эдлүүлэхээр хуульчлан өгсөн байдаг. Манай улсад ҮХЦ-ийн гишүүнийг ихэвчлэн улс төр, томчуудын хүсэл, лоббигоор томилж ирсэн. Үүний ойрын жишээ гэвэл, ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар насаараа шахам ажиллаж, үе үеийн Ерөнхий сайд нарын гал тогоог барьж явсан Ш.Солонгыг У.Хүрэлсүхийн фракци дэвшүүлэх, "холдуулах" замаар цэц рүү илгээх тохироог хийж байв.

Мөнхүү УИХ-ын тамгын газарт ажиллаж байгаад ҮХЦ-ийн гишүүнээр сонгогдож буй Л.Өлзийсайхан нь спикер Г.Занданшатарын татаасаар сүүлийн жилүүдэд тасралтгүй карейрь өсөлт хийж байгаад, Зайсан руу илгээлт авлаа. Хөшигний ард Л.Өлзийсайхан нь жагсаалтаар УИХ-д эмэгтэй квот эзэмших тохироог ҮХЦ-ийн гишүүнээр сольж байгаа талаар яригдав. Тэр ингэж ҮХЦ-ийн гишүүнээр томилогдохоор тохироо нь хийгдсэн байсан ХЗДХЯ-ны боловсон хүчинг мөргөж, тооноор орж ирж буй юм.

-Монголын шүүх ҮХЦ-ийн гишүүн асныг шүүх анхны кэйс-

Нөгөө талд ҮХЦ, Парламентын танхим хоёр нь хуулийн хамгаалалт авдаг чухал хэсэг болж буй. Тухайлбал, төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар, Ц.Нанзаддорж нар томчуудад баахан өмч хувьчлалын ажил зохицуулж өгөөд, шоронд орчихгүйн тулд тэдний тусаар ҮХЦ-д очиж нуугдсан байдаг. Ер нь өмч хуваарилж байснаа Үндсэн хуулийн манаач болчихно гэдэг өөрөө асар логикгүй, албан тушаал дэвшилтүүдийн нэг юм.

Тэгвэл монголын шүүх түүхэндээ анх удаа Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байсан Д.Сугар, Ц.Нанзаддорж нарыг хамтатган шүүх гэж байна. Хуулийн байгууллагыг тэр чигт нь, хууль тогтоох засаглалтай нь хамт барьчихдаг хамгийн том нэгжийн төлөөллөөр ажиллаж байсан хүмүүсийг шүүхийн байгууллага шүүх нь ээ.

Уг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг ирэх долоо хоногиийн Мягмар/2023.11.21/ гаригт болох юм. Тэдэнд хамаарах хэргийн дэлгэрэнгүйг танилцуулбал,

2015 оны долдугаар сарын 3-нд УИХ-аас “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөх байгуулах үндсэн чиглэл батлах тухай” 70 дугаар тогтоолыг баталсан. УИХ-ын эл тогтоолын хэрэгжүүлэхээр мөн оны наймдугаар сарын 17-нд Засгийн газар “2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай” 330 дугаар тогтоолыг баталж гаргасан.

Энэ тогтоолоор төрийн өмчийн 15 компанийг хувьчлахаар болсон бөгөөд энэ дунд “Хөтөлийн цемент шохой” ТӨХК багтсан байдаг. Тухайн үед УИХ-ын даргаар З.Энхболд, Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг ажиллаж байв.

УИХ, ЗГ-аас тогтоол гарсны дараа тухайн 2015 оны аравдугаар10 дугаар сарын 08-нд Төрийн өмчийн хорооноос 608 дугаар тогтоол гаргасан. Тэр тогтоолын ард Д.Сугар, Ц.Нанзаддорж нар байсан тул өдгөө яллагдагчаар татагдаад буй агуулга юм.


Сэтгүүлчийн тэмдэглэл: "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг Монголд оруулж ирсэн Д.Эрдэнэбилэгийн багийн хэргийг "Хөтөл цемент шохойн үйлдвэр"-ийн хувьчлал, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн концессын гэрээ, Төмөртэйн ордоос “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33,4 км төмөр замыг төрд авсан концессын гэрээнд хамаарах хэргүүдтэй хамтатган шүүхээр, хэргийг нь боосон.

Уг хэргүүдэд Д.Сугар, Ц.Нанзаддорж нарт хамаарах агуулга багтаад буй нь энэ юм. Д.Сугарын ҮХЦ-ийн гишүүнээс буунгуутаа шалгагдана гэгдэж байсан тэр бүрэн эрхээсээ түдгэлзээд л нам жим болоод байв. Эдүгээ тэдэнд хамаарах хэргийг монголын шүүхийн байгууллага чухам хэрхэн шүүх нь үү гэдэг нь ихээхэн анхаарал татах асуудал юм.

Шүүхийн байгууллага ах зах мэргэжлийн хүрээний хүн гэж үзэж, Д.Сугар, Ц.Нанзаддорж нарыг өршөөн хэлтрүүлж явуулах уу, шударгуу замаар асуудлыг нягт нямбай шүүх хэлэлцэх үү. Шүүхийн байгууллагын нэр хүнд олны анхааралд орж, тэднийг нарийвчлан ажиглаж буй ийм үед Д.Сугар, Ц.Нанзаддорж нар хуучны аргаар хэргээсээ мултрах гэж үзэх үү. Ийм асуултууд үүсч байна.


Энэ талаарх редакцийн өмнөх агуулгууд

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-18 10:50

Ёстой сайн хараарай

Зочин
Зочин
2023-11-18 10:51

Зөв шүү

Зочин
Зочин
2023-11-18 10:52

Дайны эрсдэлийн сангаараа шоронд орох ёстой хүн

Зочин
Зочин
2023-11-18 10:53

Мардайн төмөр замыг хуулаад я�##�аа

Зочин
Зочин
2023-11-18 12:18

ДАЛИЙ АМТ СУГАР МУУ ӨГӨР ТОЛГОЙ ГҮРСЭД ЭНЭ УДАА СУГАРЧ ҮЛДЭХ ЮМ БОЛ МОНГОЛЫН ШҮҮХ ЗАСАГЛАЛ АЛНЫ АЛЧУУР БОЛСОН ГЭСЭН ҮГ.ЭНЭ ДАЛИЙ АМТАД ИХ УЧИР БИЙ МОНГОЛД ШҮҮХ ПРОКУРОР БИЕЭ ДААСАН СТАТУСТАЙ БОЛЧИХ ХЭРЭГТЭЙ ЦЭЦЭД ЗҮГЭЭР ОЧООД НУУГДЧИХДАГ ЮМ БИШ ТЭНД ЖИНХЭНЭ ХУУЛИЙГ ЗАВХРУУЛЖ ХОР НАЙРУУЛЖ БАЙГААШТ.АРДЫН ХҮҮХЭД НЭГ ТАЛХ ХУЛГАЙЛЖ ӨЛССӨН ХОДООДОО ХУУРАХАД ДАНХАЙСАН АРВАН ЖИЛ АВНА.ЦАГААН ЗАХТНУУД ХЭДЭН ИХ НАЯДААР НЬ ХУЛГАЙЛАХАД ТОЛГОЙГИЙ НЬ ИЛДЭГ ЭНЭ СОНИН ТОГТОЛЦООГ Л СӨНӨӨХ ХЭРЭГТЭЙ ДАЛИЙ АМТАА ҮЛДСЭН НАСАА ТОРНЫ ЦААНА БООВОО ГАЧААЛДААД ӨНГӨРӨӨ ХӨ НАРСАНД ТАВТАЙ МОРИЛ ГӨЛӨГӨӨ

иргэн
иргэн
2023-11-18 19:09

Угаасаа л суганы үснүүд байна ш дээ. юуг нь харах вэ дээ

Баасансүрэн
Баасансүрэн
2023-11-19 07:16

Сугар нь улсын минь ганц циркийг Дагвадоржид өгч устгуулаад Японд үл хөдлөх хөрөнгөтэй болсон гэдэг.
Үндсэн хуулийн цэц үндсэн хуулиа хамга�##�ж чадахгүй байгаа нь томилсон хүмүүсийнхээ заавраар ажилладаг учраас аргагүй юм байна. Үндсэн хуулиар бат�##�гаажсан эрхээ эдлэхийн тулд иргэд үндсэн хуулийнхаа манаачийг өөрсдөө сонгодог болох хэрэгтэй.

Зочин
Зочин
2023-11-19 07:52

Хамгийн их хулгай хийж, ард түмний өмч хөрөнгийг маш их идэж ууж, хагартлаа баяжиж, хаана л хамга�##��##�т байна тэнд очиж нуугдаж хэдэн жилийг өнгөрөөсөн 2 хүн дээ. Хулгай хийснээ өөрсдөө хүлээн зөвшөөрсөн байдөн. Нанзаддорж бол Говь-Алтай аймгийн хамгийн сүүлчийн Цагаан гэдэг цэвэр Хятад хүний хүүхэд. Хийсэн үйлдлээрээ шоронд дор хаяж 15 жилийн ял авах естой. Харж л байя

Т АЛТАНЦЭЦЭГ
Т АЛТАНЦЭЦЭГ
2023-11-19 09:36

Сугар хулгайч улсын өмч болох монгол улсын циркийн хувьчл�##�д гол үүргийг гүйцэтгэсэн хүн. Одоо энэ хүнтэй хариуцлага бодох цаг болсны нотолгоо. Зөв шүүж булхайгийн олж чадв�##� мөнч их булхайнууд бгаа даа. Шүүх зөв ажиллаарай.

ГУТАМШИГ
ГУТАМШИГ
2023-11-19 11:26

ЭНЭ МУУ ДОЛИР ХУЛГАЙЧ СУГАР ТЭР ДОРОО ЦУС ХАРВААД ҮХЭЖБЙХГҮЙ ТҮМЭНД ГАЙ БОЛЖ ХӨРӨНГӨ ЗАВШСАН ДОЛИР ШҮҮДЭЭ. НААД НАЗАДДОРЖ БОЛ ҮНЭХЭЭР ХУВЬЧЛАЛААР МАШ ИХ ХӨРӨНГӨЖСАӨН БА ТЭР ХӨРӨНГӨӨ ХӨЕӨЛЖ БУЛШИНДАА АВЧ ОРОХ ЮМ ГЭНЭЛЭЙ

Зочин
Зочин
2023-11-19 13:11

Хонгилийн хамга�##�агч волтронууд ????

Зочин
Зочин
2023-11-19 13:30

Цэцэд хуучин Совд зэрэг хуулийн мундаг ахмад хуульчид байж зиндааг нь өргөсөн одоо ч бүр жул жол болгочихлоо л доо. Сая уг нь тэр Мөнхсайхан Энхтуяа мэтийн оронд Нарангэрэл гуайг оруулсан бол зүгээр байсан даа

Зочин
Зочин
2023-11-19 13:33

Сая ч гэсэн ялгаагүй л Занданшатарын төлөөлөл болж Өлзийсайхан, Содбаатар Нямбаатар хоёрын төлөөллөөр Энхтуяа, Элбэгээ, Доржханд нарын төлөөлөл болж Мөнхсайхан томилогдлоо. Тэд татаж өгсөн эзэндээ л нэн тэргүүнд үйлчилнэ

Холбоотой мэдээ

Back to top button