Нийгэм мэдээ

Уулчин залуусыг Эверестийн 8000-8500 м орчимд осолдсон гэж дүгнээд байна

Нэмэлт хүчилтөрөгч болон шерпагийн тусламжгүйгээр Эверестэд авирна гээд явсан Монголын уулчин Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нар сураггүй алга болоод 4 хонож байна. Залуус Эверестийн оргилын CIV кэмп орчмоос алга болсон. Хамгийн сүүлд тавдугаар сарын 12-ны 19:30 цагийн орчимд холбогдсон бөгөөд хайх ажиллагааг тэр даруй эхлүүлсэн. Эрлийн ажиллагааны үед манай уулчид холбоо барих хэрэгслийг олсон гэсэн мэдээлэл бий.

Мөн тэднийг хайх зардлыг тухайн уулчдын ар гэрээс гаргасан бөгөөд ойр дотных нь хүмүүс Непальд очсон гэх мэдээлэл бий.

Хамгийн сүүлд Монголын уулчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Б.Гангаамаа тухайн аяллыг хариуцсан компанийн захирлаас авсан мэдээллээ өглөө.

Тодруулбал, шерпа нар салхины хүч буухыг хүлээж 4 дүгээр кемп дээр байгаа. Эрлийн ажлыг түр зогсоосон ч салхины байдлыг харж байгаад цааш авах арга хэмжээгээ шийдэх аж. Мөн 8000-8500-гийн хооронд л хоёр уулчинг осолдсон гэсэн урьдчилсан дүгнэлтийг гаргасан байна.

Сануулахад, Д.Отгонхүү, Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарын гурван уулчин Эверестийн оргилд авирахаар дөрөвдүгээр сарын 5-нд явсан. Тэд авиралтын онцлог нь монгол уулчдаас анх удаа хүчилтөрөгчгүй, хөтөчгүйгээр авиралт хийхээ мэдээлсэн билээ.

8848 метр өндөр Эверестийн оргил өөдөөх амжилтаа монгол залуус зургаадугаар сарын 1-нд дуусгахаар төлөвлөсөн. Тэд үндсэн отгоос дээш бүх ачаагаа өөрсдөө үүрч, отгоо өөрсдөө барьж хөтөчгүй явна гэдгээ зарлаад замд гарсан билээ. Эверестийн оргилд нийт 6664 уулчин гарснаас 221 уулчин хүчилтөрөгчгүй явжээ. Харин монгол улсын тухайд эдгээр залуус хүчилтөрөгчгүй авиралтаар гарах гэж буй анхны тамирчид юм.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-16 20:00

Amid garah bolomjgui ee vvrd tendee uldsen 300 orchin tsogtsos ter uuland bna

Зочин
Зочин
2024-05-16 20:49

БУРХАН МИНЬ

Зочин
Зочин
2024-05-16 22:26

Жаахан ойлгомжтой юм бичиж бай л даа !
"Эрлийн ажиллагааны үед манай уулчид холбоо барих хэрэгсэлийг олсон гэсэн мэдээ бии"
Энэ өгүүлбэрийг юу гэж ойлгох вэ ?
1.Эрлийн ажиллагаа ны үед манай хоёр уулчны холбоо ны хэрэгсэлийг олоо юу?
2. Эсвэл,эрлийн ажиллагаанд монгол уулчид оролцоо д тэндээс ямар нэгэн холбооны хэрэгсэл олоо юу ?

Зочин
Зочин
2024-05-16 23:55
Reply to  Зочин

Ханд�##�т авахын тулд юу ч бичиж магадгүй л хүмүүс. Хүн чанаргүй, ёс зүйгүй, маш улайрсан муухай хандлага сайтууд гаргаж бна.

Zochin
Zochin
2024-05-17 00:17

Anh iim teneg Sanaag hen helsen baih uu, Amiaraa togloson zuil boljee, Uul us and am gardagguig Mongolchuudin ihenhi ni medeh baih shuu..

Зочин
Зочин
2024-05-17 10:25

Ээ хөөрхий. оргилд гарахад км ч хүрэхгүй газар үлдсэн байж. Ядаж санасандаа хүрээд гарсан бол тэмүүлэх сэтгэл нь амарсан байх байж дээ

Зочин
Зочин
2024-05-17 11:12

ГАНГААМАА МИНЬ ЯВАХАД НЬ САЙН ЗӨВЛӨХГҮЙ ЯАВ ДАА ГЭХДЭЭ МОНГОЛ ЗАЛУУС ШИЙРТЭЙ ДЭЭ АМЬД БАЙГААСАЙ ГЭЖ ЗАЛБИРЬЯА

Холбоотой мэдээ

Back to top button