Нийгмийн
"Голден парк" хотхоны гадаа залуус зодолдсон залуусыг саатуулан шалгаж эхэлжээ
Энэ оны 07 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө “Баянгол дүүргийн 25 дугаар хороо "Голден парк" хотхоны гадаа залуус зодолдоод байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Мөн дээрх дуудлага, мэдээлэлтэй холбоотой “Согтуугаар автомашины цонх цохиж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, хоорондоо зодолдоод байна” гэх утга бүхий мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн. Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шуурхай шалгалтын ажиллагаа явуулж, холбогдогчдыг олж тогтоон саатуулан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.