Улс төрийн мэдээ

Н.Учралын Засгийн газар Г.Дамдиннямаас болж ганхахаас урьтаж, түүнийг огцруулах хувилбар

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрыг тэргүүлээд 100 гаруйхан хонож буй. Гэтэл түүний тэргүүлсэн Засгийн газрын үед Монголчууд өдөр тутмын шатахууны хэрэглээгээ хангахын тулд хонон өнжин дугаарлаж сууна.

Н.Учрал цаг үеийн энэ нөхцөл байдлыг үл ойшоон, Баян-Өлгий аймгийн Засаг даргын халаа сэлгээ рүү анхаарч, АН-ын тэргүүлж буй цөөн хэдэн аймгийн нэгээс ийн суйлаа хийв. Энэ талаар өнөөдөр АН-ын дэд дарга Ч.Өнөрбаяр “Бензин шатахууны нөөц бий гэсэн нь хаа байна. Сөрөг хүчнийг хүчгүйдүүлэхийн оронд танхимын сайддаа хариуцлага тооцооч. Шатахууны үнэ нэмэгдэхгүй гэж худлаа яриад, өнөөдөр сайд нь иргэдтэй нүүр тулж чадахаа болилд агентлагийн даргаа өмнөө барьдаг боллоо” гэв.

Үнэхээр ч хаврын чуулганаар Засгийн газар Ойрх Дорнодын нөхцөл байдлаас үүдэж, хүндрэл үүсэхээс сэргийлэх нэрийдлээр дотоодын шатахуун импортлогч компаниудад нөөцийн сав барих хөнгөлөлттэй репо зээл хүртэл гаргуулсан. Түүнчлэн ОХУ-ын Роснефть компанийн удтал зүтгүүлсэн Чингис хаан онгоцын буудалд түлш цэнэглэх цогцолбор барих Засгийн газар хоорондын хэлэлцээг батлуулж, хариуд нь шатахууны импортыг тогтвортой байлгах амлалт аваад байв.

Г.Дамдиннямын Засгийн газрын нэрээр яаралтайгаар оруулж ирж зүтгүүлж, батлуулсан тогтоол, хуулийн төслүүд өнөөдөр иргэдэд ямар үр нөлөө үзүүлсэн бэ.

Намрын чуулганы эхэнд АН чангадуухан орж ирнэ. Н.Учралын Засгийн газрыг огцруулах бичиг амь орохоос урьтаж, шатахуундаа дугаарласан олон нийтийн эсэргүүцэл, уур бухимдал одоогийн Засгийн газрыг ганхуулах хангалттай шалтгаан болох нь дамжиггүй.

Иймд Н.Учрал тэргүүлсэн Засгийн газраа цээжээрээ хамгаалахын тулд Г.Дамдиннямдаа хариуцлага тооцох хувилбар ч харагдаж буй юм.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
нар
нар

Энэ алиалагч улс төрийн болон төрийн ажлын ямар ч туршлагагүй мангар бацаан яаж энэ салбарыг удирдах юм харахаас нэг намбагүй далчигар,Анх сайд болоход нь энэ салбар ийнхүү сөнөлөө гэж монголнууд зөв таасан юм шүү хэний дохио зангаагаар ингэж утсан хүүхэлдэй болж доог тохуу болоод яваан өөрөө ухамсарлаад улс төрөөс явчихаач иймэрхүү сөнөөн устгагч төрхтэй гарууд бол нийгмийн хөгжилд том тээг болдог шүү

Зочин
Зочин

Учрал маш жул нөгөө л боловсролгүй, чадваргүй Оюун-Эрдэнээс ялгарах юмгүй! Монгол улсаар тоглох харанхуй МАН тараахын тулд иргэдээ боловсролтой болгох хэрэгтэй үгүй бол Дэлхийн шившиг дорой улс байсаар л байна харамсалтай нь????

Зочин
Зочин

Монголд боловсролыг үзэн яддаг, бөх, дуучин, хувийн жижиг сургууль төгссөн, эсвэл хуурамч пипломтой бол төр барина

Зочин
Зочин

Учралын ЗГ 11 -р сард түмбэржүржиг болно

Зочин
Зочин

Одоо л уран бэрийн нүүдэл хийдэг цаг шүү ЕС аа.

Zochin
Zochin

Ene maanag Danh daisnaa darj shoron yavuulaaguigaas chamd l gai bolj bain. 15davhar chamaig unagaaj, devsej ergen irne geed huhrulduud harj baigaa. Buh Danhan said, naiz, darga naryg zailuulsan bol Mongol uls zuv zqmruu oroh l baisan

Зочин
Зочин

Шатахууных нь үнийг нэмж өгөөд импортлогч компаниждаас шагналаа хангалттай аваад огцордог жишиг тогтоод удаж байна. Энэ нь уаагуураа төрд ашигтай учир тэгэсгээд хэдэн хүн огцроод л , эсрэгээрээ иргэд үнийн өсөлтөнд хэлмэгдээд өнгөрнө. Тогтсон жишиг !

зочин
зочин

Сайд нэртэй наад поп гараа огцоруулах хэрэгтэй дээ,

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Татварын мөнгөөр гадаадруу зугаалж, архи, хүүхэн эргүүлж хааяа нэг ирж харагдхад худлаа ярьсан алиалагч. Эд нар жүжих болгонд бидний татвар, юмны үнэ нэмэгдэж нэхэгднэ, үнэн новшууд юм аа

Зочин
Зочин

Бөөн бөөн хулгайчид

иргэн
иргэн

ганц Дамдиннямаар тогтохгүй сайдын асуудал байгаа, гэхдээ БхянӨлгийн ЗД-г огцруулах нь орхигдуулж болохгүй асуудал, АН -ын гишүүн дураараа дургиж уул усны нэр хүртэл өөрчилж байхад яагаад дуугараагүй вэ? оршуулгын газар тэлэгдээд байгааг бас л мэдээгүй юу, хасагууд оогт буруугүй юу

Холбоотой мэдээ

Back to top button