НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатарт өчигдөр улаанбурхан өвчний хоёр тохиолдол батлагджээ
Улаанбурханы дэгдэлт 517 дахь өдрөө үргэлжилж байна. Өвчилсөн дөрвөн хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Улаанбаатар хотод эмчлүүлж буй гурван хүний биеийн байдал дунд, орон нутгийн нэг хүн хүнд байгаа юм.
Долоон сарын хугацаанд улаанбурханы 15,560 тохиолдол батлагдсан. Үүний 12 мянга нь Улаанбаатарт, 3,000 нь орон нутагт бүртгэгджээ. Өвчилсөн иргэдийн дийлэнх нь 10-14 насныхан байна. Өчигдөр /2026.07.30/ Улаанбаатар хотод Улаанбурхан өвчний хоёр тохиолдол батлагдсан байна. Тиймээс иргэд та бүхэн вакцинаар бүрэн сэргийлэгдэх боломжтой тул дархлаажуулалтдаа хамрагдаж, өөрийгөө болон бусдыг хамгаалаарай.









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.