Гадаад мэдээДЭЛХИЙ

Панч сармагчин нэг нас хүрч фэнүүдээс нь 2,500 гаруй мэндчилгээний хуудас иржээ

Орангутаны чихмэл тоглоом барьсан дүр зургаараа олны хайрыг татаж, вайрал болсон Панч сармагчин ням гарагт /2026.07.26/ нэг нас хүржээ. Бяцхан биетэй байсан Панч одоо бусад макак сармагчингуудаас ялгагдахааргүй том болсон байна. Түүний нэг насны төрсөн өдрөөр фэнүүдээс нь 2,500 гаруй мэндчилгээний хуудас иржээ.

Панчийн нэг насны баярын үзэсгэлэнд оролцсон Кобэ хотын оршин суугч Күми Ишизава хэлэхдээ Панчийг анх энэ оны эхээр сошиал орчноос харсан гэжээ. Тэр Панчийг анх харснаасаа хойш өвчнөө даван туулж, Ишикава хотын амьтны хүрээлэн дээр ирсэн байна.. Ишизава “Панч миний сэтгэлийг хөдөлгөсөн. Тийм учраас би эдгэрээд Панчийг харна гэж өөртөө амласан. Харин одоо би энд ирсэн байна. Түүнийг нүдээрээ харсандаа их баяртай байна” гэж хэлжээ.

Харин Ишикава мужийн оршин суугч Йей Лайтс Панчийн фэн болохоосоо өмнө амьтны хүрээлэнд очдоогүй байсан аж. Одоо тэр жил бүр зочлох эрх худалдан авсан байна.

Эх сурвалж: Asahi Shimbun

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button