Гадаад мэдээДЭЛХИЙ

Берлиний “Pride” парадад Исламын халдлага үйлдсэн 21 настай этгээдийг цагдаа нар буудаж хөнөөжээ

Бямба гарагт /2026.07.27/ Германы нийслэл Берлинд ЛГБТ хүмүүсийн “Pride” парад зохион байгуулагдаж байх үед машинтай этгээд халдлага үйлдэж нэг хүний аминд хүрч, 29 хүн гэмтээсэн юм. Хэргийн дараа халдлага үйлдэгч зугтсан байна. Берлиний цагдаа нар сэжигтнийг 21 настай Абдул Б хэмээн тодорхойлж, олон нийтээс түүний байршлын талаар мэдээлэл өгөхийг хүсжээ.

Берлиний цагдаагийн алба Х дээр нийтлэл оруулахдаа “Өчигдрийн Тиергарден дахь халдлагад оролцсон сэжигтэн 18:00 цагийн орчим Спандау дахь цэцэрлэгт хүрээлэнд байрлаж байгаа нь тогтоогдсон. Анхан шатны мэдээллээс харвал тэр офицерууд рүү зэвсэгтэй дайрах үед алба хаагчид гал нээжээ. Берлиний гал унтраах анги яаралтай сэхээн амьдруулах арга хэмжээ авсан ч сэжигтэн газар дээрээ нас барсан” гэсэнбайна

Зургийн эх сурвалж: Berlin Polizei

Германы Дотоод хэргийн сайд Александр Добриндт ням гарагт /2026.07.26/ мэдэгдэл хийхдээ “Сэжигтэн олон тооны гэмт хэрэг үйлдэн, радикал үзэл сурталд автаж, Исламын бүлэгт элсэж байсан учир албаныхны анхаарлын төвд орж байсан” гэсэн юм.

Сэжигтэн болох Абдул Б нь Ливан гаралтай Германы иргэншилтэй хүн байжээ. Тэр Германыг орхин Ливан руу явж Исламын улс террорист бүлэгт элссэн байна. Ливаны цэргийн шүүх түүнд шашны мөргөлдөөн үүсгэх гэж оролдсон хэргээр гурван сар хорих ял оноожээ. 2025 оны арваннэгдүгээр сард ялаа эдэлж дууссаны дараа тэр Германд буцаж ирсэн аж.

Эх сурвалж: Reuters, DW

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button