Нийгэм мэдээ

Тунч Финдик: Хэцүү байвал заавал хүчилтөрөгч хэрэглэнэ. Ёс зүй ярьж, амиа алдана гэдэг утгагүй

Монголын уулчин Д.Отгонхүү, Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар Эверестийн оргилд хүчилтөрөгчгүй, шерпагүй авирна гэдгээ мэдэгдсэн нь дөрөвдүгээр сарын 1 юм.

Харин өдгөө Д.Отгонхүүгийн бие муудсан тул буцаж, Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар сураггүй болоод байна. Тэднийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж буй.

Эверестийн оргилд нийт 6664 гаруй уулчин гарсан. Нийт оргилд гарсан хүмүүсийн 3.4% буюу 221 орчим нь л хүчилтөрөгчгүй авирсан гэдэг судалгаа бий. Энэ утгаар монгол уулчдын зорилго анхаарал татдаг.

Харин шерпагүй авирсан тохиолдол огт байхгүй гэж Explorersweb сайт мэдээлжээ.

Мөн гуравдугаар сарын сүүлээр Туркийн уулч Тунч Финдик нь хүчилтөрөгчгүйгээр Эверестийн оргилд авирахаар төлөвлөсөн талаар мэдэгдэж байж. Мөн шерпагийн тусламж ч авахгүй хэмээсэн байна.

Сэтгүүлч “Бие тань сайнгүй болж ирвэл та хүчилтөрөгч ашиглах уу?” гэж асуухад Тунч Финдикийн хариулт “Мэдээж” байв.

Цаашлаад “Ёс зүй баримталлаа гээд амиа алдаж болохгүй шүү дээ. Энэ зөвхөн авиралт” гэж хэлсэн байна.

Тунч Финдик өмнө нь Эверестийн оргилд хоёр удаа гарчээ. “Би маш олон үхсэн хүн харсан. Тэдний нэг болохыг хараахан хүсэхгүй байна” хэмээгээд тэрбээр, шаардлагатай бол хүчилтөрөгч болон шерпагийн тусламж авна гэдгээ мэдэгджээ.

Тэр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би чадна гэж итгэхгүй л байна. Оргилд хүрэх үнэ цэн хуруугаа алдахаас лав илүү” хэмээжээ.

Мөн тухайн үед, Эверестийн оргилд хүчилтөрөгчгүй авирах өөр хэн нэгэн байгаа гэж бодохгүй байна. Одоогоор лав дуулаагүй гэж ярьсан байна.

Норвегийн уулч Фрэнк Локе өнгөрсөн жил ийм оролдлого хийнэ гэж мэдэгдсэн ч одоо хэр авираагүй.

Мөн Австралийн иргэн Алли Пеппер хүчилтөрөгчгүйгээр 8000 гаруй хүн рүү авирахыг хүсэж буйгаа илэрхийлжээ. Өнгөрсөн жил тэр Эверестийн 8,450 метрийн өндөрт хүчилтөрөгчгүй хүрч чадсан байна. Харин цаашлахыг хүсээгүй, буцсан.

Харин Explorersweb сайтад бичсэнээр, шерпагийн дэмжлэггүй Эверестэд авирсан уулчин байхгүй аж. Тус сайт “Энэ жил хэн шерпагүй авирах гол биш. Зүгээр л авирах хүн байх эсэх сонин. Үүнд “нэр дэвшүүлж” болох томоохон уулчин бол Килиан Жорнет. Гэвч тэр Төвөд рүү явахгүй юм билээ. Виталий Лазо, Антон Пуговкин нар ч адил. Дэвид Гёттлер 2022 онд амжилттай авирсан бол Унгарын уулчин Сухайда Сзилард ноднин авирах явцдаа амиа алдсан” гэж бичжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-16 08:19

Монгол хүн нэг муу онгироо зантайн шүүдээ

Зочин
Зочин
2024-05-16 09:10

Монгол хүн онгироо , тооцоогүй, өөрийгөө байгаагаасаа даглаа илүү үнэлдэг сул т�##�тай. Биенээ сэрамжлүүлэхээсээ илүү хөөргөдөг

Зочин
Зочин
2024-05-16 10:29

Уул усанд ам гардаггүй гэдэг лээ. Харамс�##�тай.

Зочин
Зочин
2024-05-16 12:32

Энэтхэг, дорно дахины уранзохиолд сармагчныг данда а жаахан онгироо зантайгаар дүрсэлсэн байдаг,түүн лугаа адил монгол хүн яг л сармагчин мэт хөнгөн тэнэгдүү сэтгэдэг нь юм юман дээр л харагддаг даа, көөркөс !

Зочин
Зочин
2024-05-16 18:32

Өөрийн хэмжээг мэдэхгүй байж тодрох, нэр төр олох гэсэн монгол явуургүй зангаа татцагаахсан

Зочин
Зочин
2024-05-16 18:36

Мэдээллээ сайн суд�##�ж бичээч ээ. Шерпагүй, хүчилтөрөгчгүй авирсан олон тохиолдол бий. Манай 2 уулчин ч хүчилтөрөгчтэй явсан.

Холбоотой мэдээ

Back to top button