Нийгэм мэдээ

Чекээр дамжуулан ₮2 тэрбумын залилан хийсэн этгээд гадаад руу зугтжээ

Нэгэн иргэн хоёр жилийн хугацаанд Хаан Банкаар дамжуулан компанийнхаа данснаас чек хэлбэрээр хоёр тэрбум гаруй төгрөгийн залилан хийжээ.

Тодруулбал, Хэрэг үйлдсэн этгээд 1995 оны эмэгтэй байсан бөгөөд хэд хэдэн удаагийн давтамжтай мөнгөн дүнг 10-20 дахин их хэмжээгээр гүйлгээ хийсэн байна. Энэ нь … компанийн дотоод аудитын шалгалтаар илэрчээ. Уг хохирол нь Хаан Банканд учирсан хохирол биш бөгөөд тухайн компанийн асуудал болж буй.

Үүнтэй зэрэгцүүлэн Хаан Банк тухайн чекийг хүлээн авсан дилерүүдэд шалгалт хийж болзошгүй байгаа аж. Уг шалгалтаар илтэд засвар оруулсан чекийг дилер хүлээн авсан бол нэг удаагийн сануулга өгөх арга хэмжээ авах тухай яригдаад байгаа юм байна.

Залилан хийсэн этгээд байгууллагаасаа 10-20 сая төгрөгийн гүйлгээ гаргахдаа ард нь 0 нэмж 100-200 саяар гүйлгээ хийж, удаа дараа мөнгө унагаж залилсан. Уг хохирол нь Хаан Банканд хамааралгүй ч залиланг хамтран үйлдэх эрсдэлээс сэргийлэн тус банк ийн давхар шалгалт хийж байгаа гэж эх сурвалж мэдээлээд байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Жаргал
Жаргал
5 сар 13, 2024 10:09

Банканд хамаар�##�гүй гэж юу байх вэ дээ,банк хуурамч чек болон бүх төрлийн хуурамч гүйлгээний орлдлого бүрийг хянадаг,ш�##�гадаг тогтолцоотой байдаг,бх ч ёстой,хариуцлага хүлээх үүрэгтэй!

Зочин
Зочин
5 сар 13, 2024 12:42

Теллер Диллер 2 чинь ша�##� өөр ажлын нэр шүү дээ.

Хаан банкинд хамаагүй ч гэх шиг
Хаан банкинд хамаагүй ч гэх шиг
5 сар 13, 2024 15:50

Банкаар нь дамжиж гарчихаад байхад хамаагүй ч гэх шиг. Дотоод ш�##�г�##�т хийхээр барахгүй цагдаад хандах ёстой.

Зочин
Зочин
5 сар 13, 2024 19:23

Луйварчин �########�н үхэл иржээ

Наран
Наран
5 сар 15, 2024 10:50

За тэгээд баригдана өө

Холбоотой мэдээ

Back to top button