НИЙГЭМНийгэм мэдээ

Цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 10-23-ны өдрүүдэд явагдана

Боловсролын ерөнхий газраас 2026-2027 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай холбоотойгоор мэдээлэл хийлээ. Нийслэлийн цэцэрлэгт суралцах хүүхдүүдийн бүртгэлийг наймдугаар сарын 10-23-ны хооронд Emongolia системээр зохион байгуулна. Хамран сургах тойргийн дагуу хүүхдүүдийг хуваарилна. Хуваарилалтын мэдээллийг эцэг, эхчүүдэд утасны дугаар, имэйл зэргээр дамжуулан хуваалцана. 

Цэцэрлэгийн дунд болон ахлах, бэлтгэл бүлэгт суралцах хүүхдүүдийн мэдээлэл автоматаар баталгаажна. Хэрэв шилжилт хөдөлгөөн хийх бол наймдугаар сарын 7-ноос өмнө хаяг, байршлын мэдээллээ эцэслэх шаардлагатай. Харин нийслэлийн ЕБС-ийн нэгдүгээр ангид суралцах хүүхдүүдийн бүртгэл наймдугаар сарын 17-28-нд болно. Иймд эцэг, эхчүүд наймдугаар сарын 14-ний өдрөөс өмнө шилжилт хөдөлгөөний мэдээллээ системд баталгаажуулсан байх шаардлагатайг санууллаа.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button