БЕГ: Цэцэрлэгийн цахим бүртгэлийн явц 48.3 хувьтай байна
Нийслэлийн цэцэрлэгийн элсэлтийн бүртгэл үргэлжилж байна. Бид цэцэрлэгийн цахим бүртгэлийн явцыг Боловсролын Ерөнхий Газраас тодрууллаа.
Тэрбээр, "2024 оны наймдугаар сарын 05-ны өдрийн 09:00 цагийн байдлаар бүртгэлд хамрагдвал зохих хүүхдийн 48.3 хувь цахим бүртгэлдээ хамрагдаад байна. Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн бүртгэлийг E-Mongolia системээр дамжуулан хүлээж авч байгаа. Хэрэв хүсэлт явуулах боломжгүй бол харьяа дүүргийн цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын хэсэгт хандаж зөвлөгөө, дэмжлэг авахыг хүсэж байна" гэлээ.
Цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой лавлах утасны жагсаалт:
-Нийслэлийн боловсролын газар: 7011-3039
-Баянгол: 7611-9595
-Баянзүрх: 7010-4005
-Сүхбаатар: 7011-1606
-Сонгинохайрхан: 7017-1110
-Хан-Уул: 11-342470
-Чингэлтэй: 11-315442
-Багануур: 7021-3815
-Багахангай: 7049-1017
-Налайх: 7023-3008
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.