Д.Амарбаясгалан “Арьсаа хуулуулав”

“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд төрийн албан хаагчид 21 аймгийн 330 суманд ажиллаж, малчдад зөвлөгөө, зааварчилгаа өгч ажиллаж буй. Засгийн газрын эл ажлыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан гардаж, тэргүүлж яваа юм.
2029 он хүртэл нийтдээ 5 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй, хүүтэй зээлийг малчдад арилжааны банкнуудаар дамжуулан олгохдоо Зээлийн батлан даалтын сан 100 хүртэлх хувийн баталгаа гаргана.
“Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр чинээлэг малчныг бий болгохын төлөө “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” хамтдаа зүтгэхийг уриалж яваа.
Гэтэл Өмнөговь аймгийн Ханбогд сумын малчин Б.Дэндэвсамба ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн “Арьсыг хуулав”.
Тэрбээр, уулзалтын үеэр “Шинэ хоршоо хөдөлгөөн эхлүүлж, хууль нэмэлт өөрчлөлт орсон нь сайшаалтай хэрэг. Энэ жүжигчин залуу ганцаараа дэндүү их ярьж байна. Хошиг шог үздэггүй болохоор танихгүй юм. 47 сумаас ядаж дөрөв, таван хүн ярьж болохгүй юу. Өмнөговь аймаг 13 хоршоотой гэж танилцуулагдлаа. Гэтэл Ханбогд сум нь 22 хоршоотой байх юм. Би өөрөө “Галбын говийн торгон сүрэг” гэх хоршоог 2023 онд Ханбогд суманд байгуулсан. Шинэ хоршоо байгуулахдаа хуучин өмнө нь байгуулагдсан хоршоодыг бэхжүүлэх тал дээр хамтран ажиллаасай гэж хэлэх гээд байна. Төр бодлогоор дэмжиж өгөөч. Ингэхдээ экспортыг дэмжиж өгөөч. Энэ хоршоогоор дамжсан зээл малчны төлөө биш банкны төлөө ажиллачих вий гэж болгоомжилж байна. Хэдэн малаа банк руу туугаад очих вий.
У.УЯН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дэндэвсамба малчин бишээ. Малчинтай улс төрч. Ханбогдын засаг даргаар олон жил суусан, алтны хууль бус хулгайн наймаа хийж Хятад руу их хэмжээний алт гаргасан нөхөр. Тааруухан хүн муутай хүн.
Тийм байхаа
Ёоо ёстой Гал Гал (ёстой энэ дээр ашиглачий)
Өнөөгийн малчид бүгдээрээ маш их залхуу, бас өчүүхэн юмаар улстөр хийдэг, морь тэмээгээ унаж ачиж эдэлдэггүй малчин гэхэд их хүндрэлтэй этгээдүүд шүү дээ. Мал нь 100 хувь хувийн өмч мөртлөө зуд боллоо гээд үнэгүй өвс тэжээл төрөөс нэхнэ. Ёстой бүтэхгүй.
Яг үнэн залхуу нөхөд. Өнгөрсөн өвөл Сүхбаатар аймгийн малчид гэрээ мөн малын хашаагаа цасан даруулчихаад түүнийгээ цэвэрлэхгүй байсан. Хамгийн гол гэрийн хаалга цасан дарагдаад онгойгохгүй тэгээд тооноороо гарсан гэж яриад байсан. Энэ бол хүнд ярихал ичгүүртэй зүйл. Яагаад гэвэл цасаар шуурч байхад малаа хашчихаад унтана гэдэг бол лав л эрүүл малчны ухаан биш. Маш залхууг нь баталж байгаа хэрэг. Ийм малчныг заяа нь хаяж мал нь үхэхээс өөр гарцгүй.
Хулгайч хүн олигтой юм хийхгүй ээ хууртав даа ха ха
Банкны хүмүүс хуурамч хоршоо байгуулж банкны зээл авах боломж олгох юм биш биз.
Сонгууль болоод жүжиглэх байтугай сөгдөөд гуйгаад байнаа
Сонгуулийн шоу хийхээ болимоор юм. Малчид энэ үлгэрт нь итгээд хэрэггүй л байхдаа. Хошин шогийхон бас л худлаа рекламанд нь оролцоод яваа. Өмнөхүүдийх нь балаг арилаагүй байхад одоо ингэж биеэ худалдахаа болимоор юм.
Хиймэл дүртэй, мэдлэг дорой Амарбаясгалан сонгуульд санал авчих санаатай попорч явна.
Ямар их юм уншиж судалдаг,бас ямар цэгцтэй ярианы баялаг сайтай хүн бэ гээд дотроо талархаж байсан чинь зүгээр л улс төрч нөхөр юм байна шд маш их зальтай нөхөр байхаа Засаг даргаар ажиллаж байсан бол нэлээн бужигнуулсан байхдаа овоо ч баяжсан гар байхөө
Сонгуулийн шоу шүүдээ наад нөхөр чинь ждү-гээс мөнгө аваад төлөөгүй хүн одоо шинэ хоршоогоор дамжуулж мөнгө идэж магдгүй хүн шүү
Зөв маш зөв ярьж байна
нэг юм хэлэхгүй бол болохгүй нээ.Малчдыг бүгд л буруутгахын.Гэтэл наад улс төрчид чинь малчдыг ашиглаад худлаа яриад сонгуулийн сурталчилгаа хийгээд байна шүү дээ.Ойлгож байна уу? Зуд боллоо гэж тэр яриад байгаа шигээ тийм тусламж ирээгүй.Гадаадын олон орноос ирсэн тэр их мөнгө төгрөг хаачсан мэдэхгүй.Яг үнэндээ малчдыг хэлмэгдүүлж байна.Тэр банкны хүү зээл хойшлуулсан нтр бүгд худлаа ш дээ.Үнэхээр ичмээр
Хоршоо ярьсан Амарбаясгалан удахгүй хэн ч биш болно...МАН ялагдаж АН ялсан ч Хамтарсан ЗГ байгуулагдана..
Хоршоо үлгэрийн далай болох ба Ирээдүйд бэлчээрийг чинь булаах гэж буй алсын зорилготой Хорлон сүйтгэх ажиллагаа шүү..
8 жилд хийх нь яасан юм. Худлаа сонгуулийн шоу хийж л байна.
Зөв үнэн хэлжээ
1998оны хүүхэд Нэгдэл байтугай Хоршоогч мэдэхгүй байж, малчидын хоршоо бгууна, хоршиж ажиллана гээд яриад байх юм. Өмнө нь хоршоод хоршоо байгуулаад бүтээгүй, хэсэг бүлэг дарга нэртэй нөхөд төрөөс өгч байгаа мөнгийг нь аваад өөрсдөө амьдрал нь дээшлээд, гишүүд нь будаа, одоо мөн л адил. Малчид харин ч өрөнд орно.Одоо зээл авч бгаа нөхөд өмнөх хоршоо бгуулсан хоршоо нь хөл дээрээ зогсчихсон нөхөд зээл авч бна.
Ээ дээ, Дэндэвсамба тэргүүтэн нь "бид зүгээр л идье, харин жүжигчин чи арыг нь даана шүү" гэж л одооноос шантааж хийж буй хэрэг. Зээл авчихаад буцааж төлөхгүй шүү гэж шууд хэлж байна. Ма-лчид ингэж л буруу эрхлэнэ. Угаасаа тэдэнд энэ зэргийн зээл аваад ашигтай ажиллаад буцаагаад төлөх потенциаль байхгүй. Тэгэхээр энэ зээл бол ердөө л Ман төрийн эрхийг худалдаж авч буй гэмт хэрэг.
Бүгд өрөөнд орно доо.
Үнэн дээ
Энэ авилгач Засаг дарга байсан үзсэний малчин байхав.
За цэцэрхээд гайхуулаад байлгүй хамтраад ажиллаач нэг ажил эхлэнгүүт нь л би мэдлэгтэй би мэднэ гээд гайхуул их юмаа. Малчид ер нь хамгийн зальтай хамгийн Муухай санаатай далимдуулах хийдүүлэх заяаны хүмүүс шүүдээ ямар мэдэхгүй биш худалч зальтай шүүдээ
Ажил эхлэх биш. Аль хэзээ хэн хүнгүй хоршоод явах боломж нээлттэй. Хоршоод олон байгуулагдсан. Гагцхүү төрийн дэмжлэг хэрэгтэй байж. Түүнийгээ шоудаж сонгуулийн өмнө эхлүүллээ. Үүгээрээ улс төрийн хожоо хайж байна.
Харин тийм шүү өөрсдөө үхсэн залхуу тэгээд төр засгаа буруутгаад л амаа ангайгаад муулаад хэвтээд бна.