Нийгэм мэдээ

100 хувийн саналаар Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Х.Нямбаатарыг сонголоо

Өнөөдөр Нийслэлийн МАН-ын Хоёрдугаар хуралдаан болсон. Үүгээр даргын албан тушаалаас Д.Сумъяабазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг сонгох чигтэй байв.

Д.Сумъяабазарын хувьд албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө өгсөн гэгдсэн.

Улмаар өнөөдрийн хуралдаанаар Д.Сумъяабазарыг Нийслэлийн МАН-ын хорооны даргаас чөлөөллөө. Харин 100 хувийн саналаар Х.Нямбаатарыг шинэ даргад дэмжсэн байна.

Тэрбээр “Нийслэлийн МАН-ын хорооны II хуралдаан өнөөдөр болж, намын хорооны даргаар сонгогдлоо. Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгууль дөхөж буй хариуцлагатай цаг үед сонгогдсон тул үүргээ ухамсарлаж, хичээнгүйлэн ажиллах болно. 99 жилийн түүхтэй, 74.000 гишүүнтэй нийслэлийн МАН-ын хороо цаашид эв нэгдэл, бодлого, зорилтоо улам бататгана” хэмээн цахим хуудастаа бичжээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Коммунизмын үед ганц л нэр өгдөг.Тэрнийг хайрцагт хийгээд 99.9%ийн санал болдог байлаа.Одоо 100% гэнэ.Аргагүй л угшил үйлдэл нь мөн байна

Зочин
Зочин

100% ?

Зочин
Зочин

Улам л бяр сууж бна даа. Базах байхаа. Амжилт!

Зочин 132..
Зочин 132..

МАН -д иддэг дарга олдохоос ард олныхоо гэсэн нэг ч дарга гишүүд байхгүй бололтой.хэрэг хийгээд л огцроод л н өөр газар очоод л дарга бас идээстэй уугаасай уухгүй юмаа гэхэд идээстэй.

Зочин
Зочин

Улаанбаатар хотын 34 жил бөөгнөрүүлсэн асуудлыг эрч хүчтэй шийдвэртэй эмхэлж цэгцэлж байгаа. Маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хэл ам дагуулах нь тодорхой. Зарим нэг хүмүүс түүнийг мохоох гацаах зогсоохын тулд элдэв нэр хочоор өгөн хийсэн ажлыг нь гутааж басамжлан доромжилж байгаа ч иргэд ойлгож байгаа.

МАН
МАН

100% ч бас юу билээ

Холбоотой мэдээ

Back to top button