Нийгэм мэдээ

72 настай иргэн ₮180 саяыг дахин төлөвлөлтийн компанид залилуулж, айлын хашаанд амьдарч байна

72 настай С.Батсуурь гуайн насаараа амьдарсан хашааны газар төлөвлөлтөд орж, улсад 182 сая төгрөгөөр үнэлж зарсан. Орох орон гэр, өөрт байгаа ганц хөрөнгөө боломжийн мөнгөөр сольчихсон учраас мөнгөө баталгаатай хөрөнгө болгоод авья гэж шийдээд “Шинэ толгойт” дахин төлөвлөлтийн орон сууцны хороолол төслийн туслан гүйцэтгэгч “Ивээл цамхаг” ХХК-д нэг өрөө байр 2 ширхэг, хоёр өрөө байр 1 ширхэгийг захиалж, 100 хувь төлөлт хийж, 180 сая төгрөг өгсөн.

Тухайн үед 2022 оны II улиралд ашиглалтад орно гэсэн. Гэвч үүнээс хойш даруй 3 жил өнгөрч, С.Батсуурийнх, хүүгийнх нь, охиных нь тус тусдаа гэр барьж айлын хашаанд амьдарч байна. “Өвөөгийнх нь нас дийлэх эсэхийг мэдэхгүй ч, өлсгөлөн зарлахад оролцоно. Ганц байсан хөрөнгөө алдчхаад насны эцэст хүний царай харж, зүдэрч явна даа” гээд тэр уйлав.

-Та хүү, хүргэнтэйгээ нийлээд гурван айлын байр захиалсан юм байна. Тухайн үеийн дахин төлөвлөлтийн төсөл учраас итгэлтэй байсан уу?

-Хүүгийнх нэг өрөө байр 44 сая төгрөг, хүргэнийнх нэг өрөө байр 44 сая төгрөг,  өвөө нь өөрөө хоёр өрөө байр захиалж 80 сая төгрөг бэлнээр өгсөн. 2021 онд мөнгө авах үеэрээ 2022 оны хоёрдугаар улиралд ашиглалтад орчихно л гэсэн. Байгаа ганц хөрөнгөө улсдаа зарчихсан хүн чинь мөнгө төгрөгөө алдчихвий гэж хаширлаад төр засгаас хэрэгжүүлж байгаа гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр нь илүү найдвартай гэж бодоод энэ компанид мөнгөө өгсөн.  “Стандарт проперти групп” ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 20-р хороонд “Шинэ толгойт” хэрэгжүүлэгчээр албан ёсоор шалгарч, “Ивээл цамхаг” гэж энэ компанийг туслах гүйцэтгэгчээр оруулсан. Тэгээд энэ компани 9 давхар орон сууц дээр 100 хувийн төлөлтөөр захиалга авсан. Төр засгаас явуулж байгаа төсөлд орчихвол найдвартай гээд л мөнгөө өгчихсөн байхгүй юу.

-Гэтэл ...?

-Гэтэл тэрнээс хойш хэчнээн жил өнгөрөв. Анх харуулсан 2 давхар краказ тэр хэвээрээ. Хэчнээн явж, хөөцөлдөв. Хууль мэдэхгүй болохоор ингээд ард түмнийг дээрэмдээд авчихдаг юм байна. Бид нар айлын хашаанд айлын гэрт дөрвөн жил амьдарч байна. Заримдаа ууртай үедээ хөөх юм. Заримдаа  овоо сайхан зантай байх юм. Мөнгө төгрөгөө алдсан хүн бусдыг царайчлаад л явж байна. Монгол хүмүүс байж энэ олон хүнийг хохироочхоод олдохгүй байгаа шүү дээ, эзэд нь.

-Цаашдаа ямар бодол байна?

-Бэлэн мөнгөө өгөөд захиалсан 174 хүн байгаагаас 16 нь суулт хийгээд 5 хонож байна. Цаашдаа өлсгөлөн зарлана. Насаараа хураасан өмч хөрөнгөө хулхидуулаад үр удмаараа гудамжид гарлаа.  Миний төр засаг энэ луйварчдаас мөнгө төгрөгийг минь салгаж авч өгөөч гэж гуймаар байна. Насны эцэст хүн царайчлаад юу юу ч үгүй ингэж явна гэдэг хэцүү юм байна. Томчууд болгон л гэр хорооллыг орон сууцжуулна, дахин төлөвлөнө гэж сайхан ярьсан учир бид итгэсэн шүү дээ. Түүнээс биш мөнгөө бариад бэлэн сайхан байр авчихсан бол өнөөдөр хэдэн хүүхэдтэйгээ аз жаргалтай л амьдарч байх байлаа гээд харамсах юм даа. Ерөөсөө мөнгөө бүгдийг нь өгөөд за удахгүй шинэ байртай болчих юмчинь гээд айлын хашаа, гэрт орцгоосон. Хүн болж төрөөд ганц босгосон хөрөнгөөр минь хэдэн хүн чанаргүй залуус тоглочихлоо. Анхнаасаа мөнгөө бэлнээр авч ирээрэй гээд байсан нь ийм учиртай байж гэж одоо боддог. Хэдэн хүүхдээ орох оронтой болгочхоод сэтгэл тайван нүд анихын тулд өвөө нь мөнгөө олж автлаа энд хэвтэнэ.

Бороо, цас хаялсан хуйсагнасан энэ өдрүүдэд настан нимгэхэн хувцастай суулт хийж байна. Ядрах тул тэр хэсэг хэвтэнэ. Хэн нэгэн асуудлыг нь сонсоход уйлна. Бас төр засаг л миний мөнгийг олж өгч чадна хэмээн залбирах аж.

“Ивээл цамхаг” гэх энэ компани уг төслийг авсан “Стандарт проперти” ХХК-ийн туслан гүйцэтгэгч нь бөгөөд төслийн хүрээнд 9 давхар нэг орон сууц барина гэж 174 хүнээс мөнгө авсан. Үүний 70 хувь нь 100 хувь төлөлт хийжээ. Мэдээж хэрэг бүгд л дахин төлөвлөлтийн төсөл учраас найдвартай хэмээн итгэсэн нь энэ. Гэвч байдал бишдэж ирэхэд захиалагч нар уулзаад асуудлаа ярихад гэрээнүүд нь өөр өөр, дөрвөн өөр хүний дансаар мөнгө авсан, гэрээнээ гүйцэтгэгч талын хүлээх үүрэг, хугацаанаас шалтгаалсан алданги зэргийг тусгаагүй байсан. Мөн хохирогч нарыг өргөдөл гомдлоо нэгтгээд явж байхад тус компани БЗД дээр дахиад сонгон шалгаруулалтад ороод ялчихсан байжээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 10, 2024 11:39

ИЙМЭРХҮҮ МУУСАЙН ЛУЙВАРЧИНГУУДЫГ ХӨЛ ГАРЫГ НЬ ХУГА ЦОХИОД ТЭРГЭНЦЭРТ ХАДЧИХААД ОДОО ЧИ БАРИЛГА БАРЬЧИХДАА ГЭЖ ТАВЛААЧ ЯАСАН ЦОГЛОГ ХУЛГАЙЧУУД ВЭ? ОДОО СОНГУУЛЬ ДӨХСӨН ТУХАЙН ДҮҮРГЭЭС ИХ ХУРАЛД ЧААХААР ГОРИЛЖ БАЙГАА ОДОО БҮРЭН ЭРХ НЬ ДУУСАХ ГЭЖ ХУДЛАА ГУЦААД ЯВЖААГАА ГАРУУД ЭНЭ АСУУДЛЫГ АНХААРААЧ.ЯМАР САЙН БАЙХ ВЭ? ЭНЭ ӨВӨӨ ИНГЭЖ БАЙГААД ЭЛДЭВ ЮМ БОЛБОЛ ЭНЭ ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧ ДЭЭРЭМЧИНГҮҮД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭГЭЭРЭЙ ХЭЛЧИЙ АЦНУУДАА ЯАЖ ТА НАРЫН ХООЛОЙГООР ХООЛ ДАВЖ БАЙНАА ТЭГЭЭД БАС ЭНЭ ДЭЭРЭМЧИН ХУДАЛЧ ХУЛГАЙЧ НАР ТЕНДЕРТ ЯЛЧИХСАН БАЙНАШТ ОДОО БАС ХИЧНЭЭН ХҮНИЙГ ХАРЛУУЛАХ ГЭЖААГААН МАЙ ШҮҮ ОЛОН НИЙТИЙН АНХААРЛЫГ ЭНЭ РҮҮ ХАНДУУЛЬЯ ТЭГЭЭД ЭНЭ КОМПАНИЙГ БАРИЛГА БАРИХЫГ ХАРЬЯА БЫСДА

Үнэн
Үнэн
5 сар 10, 2024 14:30

Наад хүнии мөсгүй луйварчингууд хямд үнэн хэлж бөөн мөнгө авчаад чимээнүй болчдог олон зөвшөөрлүүдиин ард нь данда�##� нам дагаж ажилтай болсон өлөн авилгач хулгаачууд том жижиггүй байдаг болхоор наад луйварчингууд юуч хиихииг хүсдэггүй өшөө их мөнгө нэхдэг даанч манайхан ул ш�##� чацага нэрэндээ таарагсад

Дэл
Дэл
5 сар 10, 2024 17:53

Дахин төлөвлөлтийн луйвар их байгаа шүү дээ улс хамаагүй гээд луйвардаад эхлэнэ шүү дээ

Зочин
Зочин
5 сар 11, 2024 08:58

Хуульчид нь олж ирж хохирсон иргэдэд мөнгийг нь олж өгч туслаач идсэн хулхи нөхдүүдэд ялыг нь даруй өг

Зочин
Зочин
5 сар 11, 2024 11:21

Төр гарч сандайлсан хоёр нам нэртэй МАН АН ын нэг нэгнийхээ ажлыг үгүйсгэдэг,цээжээ дэлдсэн увайгүй хулгайч нарын хар лайгаар жирын иргэд олон жил хохирч ,хаана хандахаа мэдэхгүй болтлоо зүдэрч байгаагийн учир нь дандаа буруу шийдвэр гаргадаг намчидад их учир бий.

Зочин
Зочин
5 сар 11, 2024 16:47

яаасан л�##�арын пиздецнүүд вэ з�##�илангын ийм компаниудыг бүгдийн шоронд хий

Зочин
Зочин
5 сар 11, 2024 17:44

Төр гэдэг нэрийн дор хэдэн эрх мэдэлтний гар хөл з�##�илан хийх юм. Энэ асуудлаа хурдан шийдэж өгөх хэрэгтэй...

Сүрэнхүү
Сүрэнхүү
5 сар 11, 2024 18:51

Новшийн намуудын дээрэмчид

Жаргал
Жаргал
5 сар 11, 2024 19:01

яасан ч олон байр хамаг мөнгөөрөө захи�##�сан юм бэ дээ,шун�##� ихэдвэл шулам болно гэлэг нь болж бхгүй юу,

Зочин
Зочин
5 сар 13, 2024 11:33
Reply to  Жаргал

Хувийн өөр газар захи�##�сан бол орж байхгүй юу.

Дбр
Дбр
5 сар 12, 2024 04:56
Reply to  Жаргал

Тэнэг м�##� вэ �########� чинь

Зочин
Зочин
5 сар 11, 2024 22:06

Муухайн бэ. З�##�илагч нар хариугаа хүртэнэ дээ

Зочин
Зочин
5 сар 12, 2024 18:46

Гэрээгээр худлаа х�##�хавч хийж з�##�илан хийдэг хулгөйчууд их болжээ төр засаг арга хэмжээ аваачээ

Ааа
Ааа
5 сар 13, 2024 13:45

Ийм луйварчдыг буудаж �##�

Зочин
Зочин
5 сар 15, 2024 09:00

Ene ailiig hohirolgvi bolgoj ogooch iim hariutslagagvi baij bolohgvi baih

Back to top button