Нийгэм мэдээ
"Харуул алтай" хотхоноос "Да хүрээ" гудамж хүртэлх замыг хаана

Өнөөдөр буюу тавдугаар сарын 18-ны 22:00 цагаас 21-ний 06:00 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 7, 17, 38 дугаар хорооны нутаг дэвсгэр "Харуул алтай" хотхон орчмоос "Да хүрээ" гудамж хүртэлх авто замыг хааж асфальт бетоноор хучин шинэчлэхээр болжээ.
Мөн хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн худгийн таг өндөрлөх, тэмдэг тэмдэглэгээний ажлыг хийнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.