Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар тавдугаар сарын 13-нд оргилдож чадсаныг зураг, бичлэгээр нотоллоо

Хүчилтөрөгч, шерпагийн тусламжгүйгээр Эверестийн оргилд гарахаар зориглосон Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарыг нас барсан байдалтай олоод буй.
Тэгвэл, тэд зорилгодоо хүрч чадсаныг гар утасны зураг, бичлэгээр нотолжээ.
Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар тавдугаар сарын 13-ны 11.57 цагт оргилд гарсан байна. Үүнийгээ баталгаажуулж, бичлэг хийжээ. Мөн нэг нэгийнхээ зургийг авсан байна.
Энэ талаар Уулчдын үндэсний холбооны тэргүүн Б.Гангаамаагаас тодруулахад "Яг дэлгэрэнгүй мэдээлэл хараахан аваагүй байна. Гэхдээ гар утасны зураг, бичлэг бол хамгийн том нотолгоо. Цаашид авсан мэдээллээ дэлгэрүүлж хүргэсээр байх болно" хэмээлээ.
Ц.Өсөхжаргалыг 8550 метр дэх олсон дээрээс олсон. Харин Л.Пүрэвсүрэн 8400 метр дээрх олсноос гарч, өмнөд тал руу 200 гаруй метр унасан байхад нь олсон юм.
Өөрөөр хэлбэл, тэд хүчилтөрөгчгүй, шерпагүй Эверестийн оргилд гарч чаджээ.
Харин буух замдаа осолдсон нь үүгээр тодорхой болж байна.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эвий эвий хөөрхий аргагүй л уулчид юм.Амь үрэгдсэн нь туйлын харамсалтай.Амьд мэнд эргээд ирсэн бол ямар гоё вээ.
Ум маани бадми хум. Уулчин ууландаа . Зорьсондоо хүрчээ эрчүүд минь мөнх тэнгэртээ амар амгаланд хүрчээ
Ум маани бадми хум! Цаашид ийм харамсалт үйл явдлаас сэргийлж манай уулчид нэгдсэн удирдамжтай болмоор юм бна
УМ МА НИ БАД МЭ ХУМ.
ЭВИЙ МИНЬ , ХҮСЭЛ ГОРИЛОО ГҮЙЦЭЭГЭЭД ТЭНГЭРИЙН ОРОНДОО ОЧЖЭЭ ... УМ МА НИ БАДМЭ ХУМ
Шшшш эвийдээ зорьсондоо хүрчээ ЗОРИГТНУУД МИНЬ МОНГОЛ ХҮН ХЭЛСЭНДЭЭ МОНГОЛ МОРЬ ЗОРЬСОНДОО ГЭЖ АРГАГҮЙ Л ЭР ЗОРИГТОЙ ААВЫН ХӨВГҮҮД ЮМАА БАХАРХАЖ БАЙНА БИШИРЧ БАЙНА МӨН ГҮН ЭМГЭНЭЖ БАЙНА. ЭР ЗОРИГТ ХӨВГҮҮД МИНЬ АМГАЛАН НОЙРСДОО АРЪЯАБАЛ УМ МА НИ БАД МИ ХУМ
Зорилгодоо хүрч чадсан залуус маань эвийдээ,ум маани бадми хум