НИЙГЭМСПОРТ

“Увс нуур” дууны хөшөө Увс нуурын хөвөөнд сүндэрлэлээ

Үндэсний бөхийн ууган галуудын нэг “Увс нуур” галын түүхт 20 жилийн ойд зориулан, УИХ-ын гишүүн, БОАЖ-ын яамны сайд, "Увс нуур” галын тэргүүн Н.Цэрэнбатын санаачлагаар "Увс нуур” дууны гэрэлт хөшөөг энэ сарын 10-нд Увс нуурын хөвөөнөө босголоо.

Нээлтийн арга хэмжээнд “Увс нуур” галын тэргүүн Н.Цэрэнбат, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, улсын аварга О.Балжинням, улсын аварга Н.Батсуурь, С.Мөнхбат, аймгийн удирдлагууд, “Увс нуур” дууны ая зохиогч МУГЖ Г.Тэрбиш, яруу найрагч Г.Жанчив гуайн дүү Г.Дамдин болон Увс аймгийн болон хөрш зэргэлдээх ОХУ-ын Тува улсын төлөөлөгчид, иргэд оролцов. Мөн Дэчинравжаалин хийдийн лам хуврагууд ном хуржээ.

Увс нуур дууг Увс аймгийн сүлд дуу болгох шийдвэрийг 2008 онд аймгийн ИТХ-аас баталсан. Цэнхэр тэнгэрийн орондоо үргэлжид дуулагддаг, төв цэнгэлдэх хүрээлэнд хэдэнтээ цуурайтсан алдарт дууны хөшөөг ийнхүү Увс нуурын хөвөөнд сүндэрлүүлэв.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
sss
sss
2019-11-10 21:17

Niit Mongol tumnii undesnii ih naadmiin devjeen deer l ene duugaa Uvscguudiin naadam yum shig oriltsgooj bolohgui shuu ta nar.

Холбоотой мэдээ

Back to top button