УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ерөнхий сайд шатахуун хэвийн нийлүүлэхийг ОХУ-ын сайдаас хүслээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козловыг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар Бээжин хотноо “Бүс ба Зам” чуулга уулзалтын үеэр уулзсан. Дараа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ОХУ-ын Засгийн газрын дарга М.Мишустинтай уулзаж, худалдааны тэнцлийг сайжруулах, УБТЗ болон эрчим хүчний өргөтгөл гэсэн гурван чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон. Тиймээс эдгээр уулзалтын үеэр хөндөгдсөн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудыг бодит ажил болгоход чиглэсэн тодорхой ажлуудыг шуурхай хэрэгжүүлэхэд талууд онцгой анхаарал хандуулахын чухлыг Ерөнхий сайд онцоллоо.

Ялангуяа, Монгол, ОХУ-ын худалдааны тэнцлийг сайжруулах, УБТЗ-ын өргөтгөл шинэчлэл, эрчим хүчний салбарт олон жил яригдсан Эгийн голын усан цахилгаан станцын төслийг хамтарч хэрэгжүүлэх, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтворжуулах, Улаанбаатар, Москва хотуудын харилцааг гүнзгийрүүлэх, харилцан туршлага солилцох чиглэлд хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар талууд санал солилцлоо.

“Бүс ба Зам”, Эдийн засгийн коридорын хүрээнд УБТЗ-ын шинэчлэл, байгалийн хийн хоолойн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхэд Монгол, Орос, Хятад гурван улсын нягт хамтын ажиллагаа нэн чухал байгааг тэмдэглэв.

Сүүлийн өдрүүдэд Монгол Улсад бензин, дизелийн тогтвортой нийлүүлэлт тасалдах болсон. Нүүрсний экспорт өссөн тул дизелийн хэрэгцээ эрс нэмэгдсэн. Цаашид ийм нөхцөл байдал үүссэн тохиолдолд шуурхай зохицуулалт хийх хамтарсан Ажлын хэсэг байгуулж ажиллах, урт хугацаанд тогтвортой үнээр газрын тосны бүтээгдэхүүнийг шаардлагатай хэмжээгээр хангах асуудал нэн чухал хэвээр байгаа. Энэ ажлын хүрээнд Монгол Улсад нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний төмөр замын тээвэрлэлтийг нэн тэргүүнд саадгүй, тогтвортой явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд Оросын талаас анхаарч ажиллахыг Ерөнхий сайд хүслээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-30 18:10

ОЛОН ЖИЛИЙН НАЙРАМДАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД МИНИЙ МОНГОЛ ОРОС АХ НАРТАА ҮНЭНЧ БАЙЖ ОРОС ГЭХЭЭР Л ОХИДУУД НЬ ӨВРӨӨ ДЭЛГЭЖ БАВУУЛААД ЭРЧҮҮД НЬ БРАТ МОЙ ГЭЭД Л ХАМАГ БАЙДГАА БАРЬЖ ГҮЙЖИЙСААН.МОНГОЛД БАЙРЛАЖ БАЙСАН ОРОС ЦЭРГҮҮДТЭЙ МОНГОЛ ИРГЭД МАШ САЙН ХАРЬЦААТАЙ БАЙСАН ТЭДНИЙ ХООРОНД ҮЛ ОЙЛГОЛЦЛОЛ ГАРЧ БАЙГААГҮЙ ЮМ ШҮҮ.ШАР ХАДНЫ ОРОС ЦЭРГҮҮДИЙН ХАГСРААГ ДЭЛЭН НАРАА ГУРГАЛДАЙ ТУЯА ГЭЗЭГ СУВДАА СООСОГ СОЁЛМАА ТӨМСӨГ ТУНГАА НАР Л ГАРГАЖ ӨГДӨГ БАЙСАН СООСОГ СОЁЛОО МААНЬ СҮҮЛДЭЭ ТЭМБҮҮРЭЭД ХАМАР НЬ УНАЧИХСАН ХИРНЭЭ Л АЖЛАА ХИЙГЭЭД Л ЯВДАГ БАЙСАН. ТА НАР БЕНЗИНЭЭ ӨГӨӨРЭЙ БИТГИЙ ТАСЛААРАЙ ОРОС АХ НАРАА ГУЙЖ БАЙНА

Холбоотой мэдээ

Back to top button