СПОРТ
Т.Санчир "Эрдэнэт Майнерс"-ийг орхиж "Налайх Бизон"-д нэгдлээ

Монголын бүх цаг үеийн шилдэг тоглогчдын нэг Т.Санчир өчигдөр "Налайх Бизон" багт нэгдэх болсноо мэдэгдлээ. Тэрбээр, энэ жилийн дээд лигийг "Эрдэнэт Майнерс" багтай эхлүүлсэн ч ийнхүү шийдвэрээ өөрчиллөө.
Спорт сонирхогчид түүний энэ шийдвэрт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэр буй. Учир нь Т.Санчир "Эрдэнэт Майнерс"-уудтай нэгдсэн ч түүнийг сэлгээнд суулгаж, тоглуулахгүй байсан гэх зэргээр спорт сонирхогчид бичжээ.
Харин одоо тус багт нэгдсэнээр түүний тоглолтуудыг бүрэн үзэх нь хэмээн хүлээлт өндөр байна.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.