Нийгмийн

Д.Совд: “Хүннү эйр” ХХК миний дүүг буруутгасан ослын актууд гаргаж байна

“Хүннү эйр” ХХК-ийн ажилтан О.Мэргэншагай гэх инженер залуу аравдугаар сарын 13-14-нд шилжих шөнө онгоц хучиж байгаад хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсаны улмаас 3 метрийн өндөр дээрээс халтирч унасан харамсалтай хэрэг гарсан.

Тодруулбал, осол гарсан орой MR864 дугаартай Эрээн-УБ чиглэлийн нислэг 23 цагт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд бууж газрын үйлчилгээ 23 цаг 07 минутад 21 дүгээр зогсоол дээр хийгдсэн байна. Харин 23 цаг 19 минутын үед ажилтан далавчин дээр гарсан бөгөөд 23 цаг 25 минутад онгоцны далавчнаас халтирч унан хүнд бэртэл авчээ.

Өнөөдрийг хүртэл О.Мэргэншагай ухаан ороогүй, биеийн байдал хүнд байхад компанийн зүгээс ямар нэгэн хариу өгөхгүй, хэргийг нуун дарагдуулах гэж оролдож буй тухай түүний ах Д.Совд мэдээлэл хийв.

Тэрбээр “Иргэний нисэхийн дүрмийн 12.51-т зааснаар осол, ноцтой зөрчлийн тухай заавал мэдээлэх хуультай. Гэтэл одоог хүртэл ослыг нуун дарагдуулж, хүлээн зөвшөөрөхгүй явж байна. Мөн олон улсын дүрэм журмаар олон хүн тээвэрлэдэг онгоцыг хучиж болдоггүй. Гэтэл энэ компани хучуулсан бөгөөд хэдэн хүүхдүүдийг хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчигдсөн зориулалтын бус хоолны машин дээр гаргаж, каск, аюулгүйн бус, шатгүйгээр ажиллуулсан байгаа юм. Үүнээс болж миний дүү аюулд орсон гэж үзэж байгаа бөгөөд дүүгийн маань хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт дээр онгоц хучих ажил байхгүй байсан тул байхгүй ажлаар нь эрсдэлд оруулсан гэж үзэж байна. Осол аваарын мэдээллийг одоо хүртэл нуун дарагдуулж, миний дүүг буруутгасан ослын актууд гарч байгаад харамсалтай байна” гэлээ.

Т.САНТ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button