НИЙГЭМ

“Хүннү эйр” дараах таван аймагт нислэг үйлдэхээр болжээ

Монгол Улсын Шадар сайдын 2020 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн 146 дугаар тушаалаар батлагдсан “Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам”-ын дагуу 119.mn бүртгүүлсэн зорчигчдын PCR шинжилгээнд хамрагдах хугацаа нь агаарын тээврийн компаниудын нислэгийн өдөртэй давхцах, дараа өдөр нь таарах зэрэг асуудал тулгарч байгаатай холбоотой зарим зохицуулалтыг хийж байна. Үүнд нислэгийн төлөвлөлтийг дахин хийж дараах хуваариар нислэг үйлдэхээр төлөвлөгдлөө.

Хуваарилалтын дагуу арванхоёрдугаар сарын 3,4,5-ны өдрүүдэд Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Хөвсгөл, Увс чиглэлд орон нутгийн тусгай үүргийн нислэг үйлдэнэ.

Арванхоёрдугаар сарын 3-ны өдөр УБ-Алтай-УБ, УБ-Өлгий-УБ,

Арванхоёрдугаар сарын 04-ны өдөр УБ-Ховд-УБ, УБ- Улаангом- УБ

Арванхоёрдугаар сарын 05-ны өдөр УБ-Мөрөн-УБ

Мөн агаарын тээврээр зорчих зорчигчдын PCR шинжилгээг Буянт-Ухаа нисэх буудал дээр арванхоёрдугаар сарын 1-ны өдөр зарлагдсан хуваарийн дагуу арванхоёрдугаар сарын 2-ны өдөр авна.

Тийз бичүүлэх болон түүнтэй холбоотой зааварчилгаа:

1. 119.mn-д бүртгүүлсний дагуу агаарын тээвэрлэгчид таны нэр ирсэн байх

2. Бүртгүүлсэн зорчигч [email protected] хаяг руу иргэний үнэмлэхийн ар өврийн зураг, төлбөрөө шилжүүлсэн баримтны зураг, аль чиглэлд зорчих, тийзээ ямар хаягаар авах зэрэг мэдээллээ заавал явуулах

3. Тийзээ бичүүлсэн зорчигч арванхоёрдугаар сарын 2-ны өдөр хуваарийн дагуу Буянт-Ухаа нисэх буудал дээр шинжилгээгээ өгөх. Шинжилгээ өгөх хуваарийг тусад нь мэдээлнэ.

4. Шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд тийзний дагуу тухайн чиглэлдээ зорчино.

5. Шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд таныг зорчуулахгүй ба төлбөрийг энэ тохиолдолд буцаан олгоно.

6. Цуцлагдсан нислэгүүдэд зорчихоор тийз худалдан авсан зорчигч явах тохиолдолд таны нэр 119.mn-ээс ирсэн жагсаалтанд орсон байх, 7000-1111 руу холбогдож төлбөрийн зөрүүний талаар мэдээлэл авч төлбөрөө шилжүүлсний дараа дээрх зааврын дагуу мэдээллээ илгээх

7. Тийзний үнэ / Зөвхөн нэг талдаа зорчих /

УБ-Алтай – том хүн 230 000 төгрөг, хүүхэд – 160 000 төгрөг

УБ-Ховд – том хүн 290 000 төгрөг, хүүхэд – 200 000 төгрөг

УБ-Өлгий – том хүн 300 000 төгрөг, хүүхэд – 200 000 төгрөг

УБ-Мөрөн – том хүн 210 000 төгрөг, хүүхэд – 140 000 төгрөг

УБ-Улаангом – том хүн 290 000 төгрөг, хүүхэд – 200 000 төгрөг

8. Зорчигчийн үнэгүй авч явах ачаа : гарт 5кг, тээшинд 10 кг

Илүү тээш 5000 төгрөг, Карго ачаа 1кг- 6000 төгрөг

Орон нутгаас ирэх зорчигчид Орон нутаг дахь манай ТГ-уудтай дараах дугааруудаар холбоо барина уу.

- Ховд - 94000651, 94000652

- Баян Өлгий - 99049987, 94225111

- Говь Алтай – 99802227

- Мөрөн 94000636 94000637

- Улаангом 99200114, 99217769

Жич: Дээрх нислэгүүд нь хөл хориотой холбоотой хөдөө орон нутаг болон УБ хотод гацсан иргэдэд зориулсан тусгай үүргийн нислэг гэдгийг анхаарна уу. Мөн ЭМЯ-наас авч байгаа PCR -ын ахнны шинжилгээ нь үнэгүй байх бөгөөд давтан нь тодорхой тарифтай байна.

Дэглэмээ сахиж хайртай бүхнээ аюулаас хамгаалцгаая.

Эх сурвалж: “Хүннү Эйр”.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button