Улс төрийн мэдээ

АН-ын бүлэг: Монгол Улсын гадаад өрийн зөвхөн хүү нь таван сая толгой хонины үнэтэй дүйнэ

УИХ дахь Ардчилсан Намын /АН/ бүлэг хэлэлцсэн асуудлаараа мэдээлэл хийлээ. Ингэхдээ АН өнгөрсөн сард "Өрийн дарамтгүй монгол" үндэсний хэлэлцүүлгийг орон даяар зохион байгуулснаа дүгнэж хэллээ.

"Монгол Улс 34 тэрбум ам.долларын өртэй, үүнийг 3.4 сая иргэнд хуваахад шинээр төрсөн иргэн бүр 10,000 доллар буюу 34 сая төгрөгийн өртэй болж байгаа юм. Хөдөө орон нутгаар явахаар иргэдийн гар дээр мөнгө алга. Бодлогын хүү өндөр болохоор банкууд зээл гаргахгүй, мөнгийг үгүй болгосон байдал анзаарагдаж байна. Малчид цагаан идээгээ, тариаланчид төмс хүнсний ногоогоо зарж чадахгүй, цалин, тэтгэврийн зээлийн өрд орсон. Бензин, шатахууны хомсдол орон нутагт туйлдаа хүрсэн.

Сумын ШТС өдөрт 200 литрийн хязгаар тогтоочхоод иргэдэд 10, 20 литрийн шатахуун өгч байгаа байдал сар үргэлжиллээ. Малчид мал тооллогоос өмнө малаа нядалдаг. Гэвч мад нядлах хүн хүчгүй болсон байна. Чадалтай нь малаа бойлж, чадалгүй нь малаа зудад алдах нөхцөл тулж ирсэн байна. Малын тэжээл үнэтэй байна. Эдгээр асуудлыг Засгийн газар, УУХҮЯ-нд тавьсан боловч аргацаасан байдлаар ярьж ирсэн.

2024 оны төсөвт нэг их наяд орчим төгрөгийн зээлийн хүү төлөх мөнгийг баталсан. Энгийнээр харахад жил бүр Монгол Улсын гадаад өрийн зөвхөн хүүд нь таван сая толгой хонийг өгөхтэй тэнцэх хэмжээний өр байна. Энэ мөнгийг зээлийн хүүд биш нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл буюу иргэдийн амьдралыг дээшлүүлэх зүйлд зарцуулах ёстой. Эрх баригчдын энэ байдал ард иргэдийн амьдралд өрийн дарамт, үнийн өсөлт, шатахуунгүй гээд бэрх байдалд хүргэж байна" гэлээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
мөнх
мөнх
12 сар 4, 2023 14:48

юу л байна хонь байна өрөө төлөөч

Холбоотой мэдээ

Back to top button