Нийгэм мэдээ

Монголын Ипотекийн Корпораци "Grand Bull Awards 2023"-аас хос шагнал хүртлээ

Монголын хөрөнгийн зах зээлийн шилдгүүдийг 5 жилд нэг удаа тодруулдаг “Grand Bull Awards 2023” ёслолын арга хэмжээнээс “Монголын Ипотекийн ОССК” ХХК (МИК) нь “Онцлох санхүүгийн салбарын үнэт цаас гаргагч” болон “Биржийн бус зах зээлийн онцлох бүтээгдэхүүн” номинацид хос шагналын эзэн боллоо.

МИК нь 2009 оноос хойш гадаад болон дотоодын зохицуулалттай зах зээл дээр үнэт цаасаа амжилттай гаргаж байсан түүхтэй. 2019 онд олон улсын хөрөнгийн зах зээлд 300 сая долларын “Өүлүн бонд”, 2021 онд 250 сая долларын “Бөртэ бонд”-ыг тус тус гаргаж, нийт 550 сая ам.долларын бондыг амжилттай арилжаалан Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлж, банк санхүүгийн байгууллагуудын хөрвөх чадварыг сайжруулсан. Ялангуяа дэлхий нийтэд цар тахал дэгдсэн, олон улсын хил хаалттай, хөл хорио тогтоосон онц дэглэмийн үед хөрөнгө оруулагчидтай цахимаар харилцаж 250 сая ам.долларыг босгосон нь МИК-ийн нэр хүнд, үйл ажиллагаа олон улсад хэр тогтворжсон хийгээд ирээдүйн баталгааг харуулсан юм.

Мөн 2019 оноос 16 тусгай зориулалтын компани үүсгэн байгуулж, 1 удаагийн хэлцлээр нийт 37.6 мянган өрхийн 2.7 их наяд төгрөгийн дүн бүхий ИЗББ гаргалаа. Үүнээс 2023 онд хамгийн өндөр буюу 560.3 тэрбум төгрөгийн 33-р багцын бондыг гаргасан юм.

Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гишүүн байгууллагуудын санаачилгаар 2013 оноос “Grand Bull Awards” шагнал гардуулах ёслолын арга хэмжээг 5 жил тутамд зохион байгуулж, төр, хувийн хэвшлийн компаниуд, зах зээлийн мэргэжлийн оролцогчдоос шилдгүүдээ шалгаруулдаг уламжлал тогтсон. Энэ жилийн хувьд хөрөнгийн зах зээл дээр мэргэжлийн үйлчилгээ явуулдаг байгууллагууд болон үнэт цаас гаргагчдыг 15 номинациар өрсөлдүүлж, 70 гаруй байгууллагын давхардсан тоогоор 94 нэр дэвшигчийн материал ирүүлснээс, эцсийн шатанд үлдсэн 60 нэр дэвшигчдээс шилдгийн шилдгийг шалгаруулсан юм.

Монголын Ипотекийн Корпораци "Grand Bull Awards 2023"-аас хос шагнал хүртлээМонголын ипотекийн корпорацийг 2006 онд АНУ-ын хөгжлийн агентлагийн /USAID/ зөвлөмжийн дагуу Монголд орон сууцны зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болох зорилгоор Монголбанк болон тухай үеийн арилжааны 10 банк хамтран үүсгэн байгуулж байсан юм. 2013 оноос Төрөөс хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрт оролцож, санхүүжилтийн зөв тогтолцоог бүрдүүлэх ажлыг голчлон гүйцэтгэж, өнөөдрийг хүртэл 109.5 өрхийн 6.37 их наяд төгрөгийн ипотекийн зээлээр баталгаажсан бондыг амжилттай гаргажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button