Нийгэм мэдээУРЛАГ

"Хархорум" олон улсын кино наадмын шилдгээр "Эргэж ирэхгүй намар" шалгарлаа

Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл, Кино гүүр хөгжлийн холбоо НҮТББ нар хамтран “Хархорум” олон улсын кино наадмыг арванхоёрдугаар сарын 7-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.

Энэхүү кино наадмыг дэлхий даяар хүний эрхийг дээдэлж, аливаа ялгаварлалаас ангид бүх талаар тэгш эрхтэй байхыг баталгаажуулсан Хүний эрхийн түгээмэл тунхаг батлагдсаны 75 жилийн ой тохиож буйтай холбогдуулан “Хүний эрх 75” сэдвийн дор зохион байгуулсан юм.  

Тус кино наадамд Венец, Бусан, Берлин, Токиогийн кино наадмын болон Оскарын шагналт найруулагчдын шилдэг 22 уран сайхны болон баримтат киног толилуулсан юм. Тэгвэл өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 12-нд наадмын шилдгүүд тодорлоо.

  • “Шилдэг уран сайхны кино” төрөлд найруулагч Б.Амарсайханы “Эргэж ирэхгүй намар” /Harvest Moon/
  • "Шилдэг баримтат кино" төрөлд найруулагч Jordan Bryon, Monica Villamizar нарийн "Шилжилт" /Transition/
  • "Хүний эрхийн агуулгатай шилдэг кино" төрөлд найруулагч Thomas Cailley-гийн "Амьтны ертөнц" /The animal Kingdom/ тус тус шалгарчээ.

"Хархорум" кино наадмын шүүгч Малколм Кларкын ярилцлагыг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button