“Цахим орчин-хүүхдийн эрх” сэдэвт мэтгэлцээний тэмцээний нээлт боллоо
ЕБС-ийн ахлах, дунд ангийн сурагчдын дунд зохион байгуулж буй “Цахим орчин-хүүхдийн эрх” сэдэвт Улсын аварга шалгаруулах мэтгэлцээний VIII тэмцээний нээлт 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 09:00-12:30 цагийн хооронд Нийслэлийн Иргэний танхимд боллоо.
Тус тэмцээний Үндсэн зохион байгуулагч байгууллагаар:
- Цахим хөгжил, харилцаа холбооны яам
- Харилцаа холбооны зохицуулах хороо
- Монголын Карл Попперын мэтгэлцээний нийгэмлэг
Дэмжигч байгууллагаар:
- Боловсрол, шинжлэх ухааны яам
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
- НҮБ-ын Хүүхдийн сан
- Отгонтэнгэр их сургууль
- Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим ТББ ажиллаа.
Мэтгэлцээний тэмцээнийг нээж УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн Б.Баярсайхан, Отгонтэнгэр их сургуулийн Ректор Н.Энхзаяа нар үг мэтгэлцэгч сурагчдад хандан амжилт хүсэж үг хэллээ.
Мөн нээлтийн арга хэмжээнд:
- Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг
- Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Насанбат
- МКПМН-ийг үүсгэн байгуулагч, ЗГХЭГ-ын даргын зөвлөх Ү.Амарбат
- Хөдөлмөр, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа
- ХХЗХ-ны ЗБХГ-ын ИСҮХ-ийн хэлтсийн дарга Т.Батболд
- ХХЗХ-ны ЗУХАГ-ын Хуулийн хэлтсийн дарга Т.Ууганбат
- Боловсролын ерөнхий газрын Суралцагчийн хөгжлийн газрын дарга Ж.Болормаа
- Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим ТББ-ын тэргүүн Т.Жаргалсайхан нар хүрэлцэн ирлээ.
Улсын аварга шалгаруулах мэтгэлцээнийг Монголын Карл Поперын мэтгэлцээний нийгэмлэг /МКПМН/ хариуцан зохион байгуулах ба багууд Карл Поперын мэтгэлцээний дүрмийн дагуу явагдана. Тэмцээнд оролцогчдын бүртгэлийг БШУЯ, аймаг, нийслэлийн Боловсролын байгууллагаар дамжуулан сургуулиудад мэдээлэл хүргүүлж, бүртгэлийг 2023.04.19-21-ний өдрүүдэд МКПМН-ийн пэйж хуудсаар дамжуулан цахимаар хийсэн ба Улаанбаатар хотоос 86, аймаг, орон нутгаас 42 нийт 128 багийн 384 хүүхэд тэмцээнд оролцохоор ирсэн байна.
Тэмцээнд Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Өмнөговь, Дорноговь аймгийн ЕБС-ийн дэргэдэх мэтгэлцээний багууд оролцож байна.
Аймаг, орон нутгаас оролцох багийн хүүхдүүдийн Улаанбаатар хотод ирэх зөвшөөрлийг багийн гишүүн бүрийн асран хамгаалагчдаас бичгээр авч, хотод ирэхдээ хариуцсан багш нь дагалдаж ирсэн байна.
МКПМН-ээс Улсын аварга шалгаруулах мэтгэлцээний тэмцээний хүрээнд дараах сургалтыг цахимаар зохион байгуулсан. Үүнд:
- 2023.04.15-нд тэмцээний зохион байгуулах багийнханд
- 2023.05.01-нд тэмцээний туслах, үндсэн шүүгчдэд
- 2023.05.02-нд оролцогчдод зориулсан техникийн зөвлөгөөн
Мэтгэлцээний тэмцээн оролцож буй багууд дараах шийдлээр үгийн хүч, ухааны цараа, логик сэтгэлгээгээ уралдуулан 3 өдрийн турш мэтгэлцэнэ.
- Цахим орчин дахь хэт их мэдээлэл нь төөрөгдөлд хүргэж байна.
- Олон нийтийн сүлжээ нь нийгэмд эерэг нөлөөтэй.
- Цахим орчныг ашиглаж эерэг мэдээлэл түгээх нь нийгмийн хандлагыг өөрчлөх хамгийн зөв арга.
- Цахим орчин бол хязгааргүй мэдлэгийн эх үүсвэр мөн.
- Сургуулийн орчинд интернэт ашиглах нь буруу.
- Олон нийтийн сүлжээнд төрийн хяналт хэрэгтэй.
- Нийгмийн сүлжээ нь амьд харилцааг хязгаарладаг.
- Нийгмийн сүлжээ хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөөтэй.
- Цахим хичээл боловсролын тэгш бус байдлыг авчирдаг.
- Хүчирхийлэлтэй кино дүрс бичлэгийг хуулиар хориглох нь зүйтэй.
- Цахим дарамт нь шууд дарамтлахаас илүү хор нөлөөтэй.
- Хүүхдэд цэцэрлэгийн наснаас нь эхэлж цахим орчны зохистой хэрэглээний талаар боловсрол олгох хэрэгтэй.
- Хувийн мэдээлэл нь цахим орчинд нууц байх ёстой.
- Үнэн аз жаргал авчирдаг.
- Цахим тоглоом нь нэг төрлийн спорт /E-Sport/ тул хязгаарлалт, зохицуулалт шаардлагагүй.
ЗОХИЦУУЛАЛТЫН БОДЛОГЫГ
ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.