УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулган | Д.Занданбат, Г.Дөлгөөн нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.12.28/ нэгдсэн хуралдааныг нэг дороос хүргэж байна.


НЭМЭЛТ: 11.45 цаг

Ерөнхий аудитор Д.Занданбат, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн нарыг чөлөөллөө. Тодруулбал,

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөний үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийг хэлэлцлээ. Түүний хүсэлттэй холбогдуулан нууц санал хураалт явууллаа.Улмаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн тул Г.Дөлгөөнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргасныг хэлэлцсэн юм. Тэрбээр "Ирэх 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн тул хуульд заасны дагуу ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байна" гэжээ. Хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонх нь түүнийг чөлөөлөхийг дэмжлээ.


НЭМЭЛТ: 10.30 цаг

-УИХ-ын сонгуулийн санал хураалтыг 2024.06.26-ны лхагва гарагт явуулна-

“Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн өнөөдөр хэлэлцлээ. Өмнө нь уг төслөөр хоёр удаа завсарлага өгсөн. Тиймээс өнөөдөр санал хураалт явуулсан юм. Санал хураалт явуулахад УИХ-ын 46 гишүүнээс 26 нь дэмжсэн.

Ингэснээр УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтыг 2024 оны зургаадугаар сарын 26-ны Лхагва гарагт явуулах тогтоолын төсөл батлагдлаа.

Энэ өдөр бүх нийтээрээ амрах хуулийн заалттай. 


ЭХЛЭЛ: 09.30 цаг

-УИХ-ын чуулганы 2023 оны "отгон" хуралдаан өнөөдөр болно-

Хуваарь ёсоор долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болдог. Тэгвэл өнөөдөр 2023 оны хамгийн "отгон" хуралдаан болно. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Маргааш Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойн баярын өдөр. Бүх нийтээр амрах юм.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 28, 2023 12:48

Хөгжлийн банкны хулгайч Дөлгөөн УИХ -ын хулгайч болохнээ.

Зочид
Зочид
12 сар 28, 2023 12:59
Reply to  Зочин

энэ Дөлгөөн гэдэг чинь Содбаатар ах билүү дүү билүү нэг хулгайчийн хамт Хөгжлийн банкны хэрэгт болон Төрийн банкны хэрэгт холбогдоод хэргийг нь тусгаарлаад байсан яасан бэ?

Зочин
Зочин
12 сар 28, 2023 13:21

Дөлгөөн хулгайчийн хүү хулгай Занданбат нь одоо хэний цавьны бөөс юм бол

Зочин
Зочин
12 сар 28, 2023 14:54

Ха ха суганы үснүүд овоо юм хулгайлж

Гацууртын иргэн
Гацууртын иргэн
12 сар 28, 2023 16:22

Дөлгөөн чинь Хөгжлийн банк гэх хэрэгт холбоотой гэдэг Ард түмэн минь ийм нөхрийг сонгож болохгүй шүү

Зочин
Зочин
12 сар 28, 2023 17:56

Ганбямбын энэ мангардуу хүү бас гишүүн болох уу

Холбоотой мэдээ

Back to top button