НИЙГЭМ

Хар-Ус нуурт "Мөнгөлөг шагшуурга" мөсний баяр хоёр өдөр үргэлжилнэ

Ховд аймаг Хар-Ус нуур дээр "Мөнгөлөг шагшуурга-2024" мөсний баярыг нэгдүгээр сарын 20-21-ний өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

Энэ тухай Ховд аймгийн ЗДТГ-аас "Мөсний баяр нь аялал жуулчлалыг хөгжүүлэх, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой. Олон угсаатан ястны өвөрмөц дүр төрх, амьдралын хэв маяг, ахуйн соёлыг хадгалж ирсэн хувцас хэрэглэл гэдэг соёлын өвийн чухал нэг хэсэг. Арга хэмжээний үеэр олон угсаатны өвлийн загварын наадам, Жангар тууль хайлах ёслол, адуучин тэмцээн, мөсөн сур харваа зохион байгуулагдах хөтөлбөртэй. Мөсний баярт хүссэн хүн бүхэн хүрэлцэн ирж, оролцох боломжтой" хэмээн мэдээлэв.

Өнгөрсөн жилийн мөсний баяраар Жаргалант, Мянгад, Буянт, Үенч сумдын хоол хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулсан 60 гаруй аж ахуйн нэгж, иргэд 240 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button