СПОРТ

“Хөвсгөл Эрчим” клуб хоёр жил дараалан аваргын төлөө шалгарлаа

Волейболын үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолтууд үргэлжилж байгаа билээ. Тэгвэл хагас шигшээ тоглолтод учраа таараад байсан “Хөвсгөл Эрчим”, “Ховд Ижил Алтайн Барс” багуудын цувралын хоёр дахь тоглолт өнөөдөр болж өндөрлөлөө. Өмнөх тоглолтод “Хөвсгөл Эрчим” баг ялалт байгуулаад байсан бөгөөд энэ удаа мөн л ялалт байгуулснаар цувралын харьцааг 2:0 болгож аваргын төлөө хоёр дахь жилдээ шалгарч үлдэв.

Тэд өмнө жилийн лигт энэ бүрэлдэхүүнээр анхлан оролцож лигийн аварга болсон. Харин энэ жил дахин аваргаа хамгаалахаар шалгарч чадлаа.

Сонирхолтой нь “Хөвсгөл-Эрчим” багийн ихэнх тоглогчид “Хобби Эйс” багийн өмнөх бүрэлдэхүүнд багтаж байсан бөгөөд тэд хуучин багаараа мөн л хоёр жил дараалан аваргын төлөө шалгарч байсан бахдам амжилттай. Онцолбол ОУХМ Л.Хосбаяр, Г.Хонгорзул нар ийнхүү дөрвөн жил дараалан дээд лигийн аваргын төлөө шалгараад байна.

“Хөвсгөл Эрчим” баг одоо “Хилчин” болон “Тэнүүн Огоо” багуудын цуврал тоглолтод ялалт байгуулсантай нь лигийн аваргын төлөөх тоглолтуудаа хийх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button