УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Намын дарга ба генсекүүд тойргоос айж, жагсаалт руу орох хувилбар яригдана

Ирэх дөрөвдүгээр сард сонгуульд оролцох улс төрийн намуудын нэрс тодорхой болж, тавдугаар сард нийт нэр дэвшигчид албажихаар хуульчлагдсан билээ АН дотор ч, МАН дотор ч мандат хуваарилалт, жагсаалтын дэслэл одоогоор ил, далд яригдаж эхлээд буй. Хар зураг гарсан ч, ирэх дөрөвдүгээр сард прогноз өөрчлөгдөх юм.

Намын дарга нар болон генсекүүд жагсаалтаар гарч ирэх үү, тойрогт нэр дэвших үү гэдэг асуудал анхаарал татах юм.

Намын дарга нар: Л.Оюун-Эрдэнэ хөдөө биш хотын тойрог руу орчихвол, дагагч хоёр тойрогт “найдваргүй”

Л.Оюун-Эрдэнийн тухайд: МАН-ын мандат, жагсаалтын дэс хуваарилалтын хамгийн том эрх мэдлийг Л.Оюун-Эрдэнэ өөрөө атгана. Тэрбээр тойрогт нэр дэвшинэ гэдгээ илэрхийлээд нэлээд удсан.

Гэвчиг сүүлд томсгосон тойрог тохирох үеэр Л.Гантөмөр, Т.Доржханд нар түүнийг жагсаалтад орох саналаар ятгасан гэгддэг. Одоогоор Л.Оюун-Эрдэнэ тойрогт тэр дундаа Дорнод, Сүхбаатар, Хэнтийн тойрогт өрсөлдөх таамаг өндөр. 2012 онд МАН-ын жагсаалтад есөн хүн ороход Л.Оюун-Эрдэнэ аравт эрэмбэлэгдэж, “хамраараа таслуулж” байв. Өөрөөр хэлбэл ямар нэгэн албан тушаалгүй, “хэн ч биш” байхдаа намынхаа жагсаалтад тийн дээгүүрт гарч ирсэн удаатай. Өдгөө түүнд эрх мэдлээс эхлээд бүх юм бий. Тиймээс хөдөөний тойрогт биш хотод нэр дэвшиж ч боломжтой. Харин нөгөө хоёр дагуул, түүний энэ манлайллаас хамгийн их айж суугаа билээ.

Л.Гантөмөрийн хувьд: АН-ын сонгуулийг ямартай ч Л.Гантөмөр ахалж орох нь тодорхой болов. Томсгосон тойргийг УИХ-аар батлуулахын өмнө Л.Оюун-Эрдэнэтэй санамж бичиг байгуулсан. Энэ нь, түүнд дагаар орсон утга байв. Нэмээд намын генсекээрээ Л.Оюун-Эрдэнийн найз Э.Одбаярыг дэргэдээ авсан. Л.Гантөмөр одоогоор тойрогт өрсөлдөх таамагтай ч, жагсаалт руу орчих хүсэл асар их бий.

Т.Доржхандын хувьд: 2020 оны сонгуулийн үр дүнгээр Хан-Уулаас сонгогдсон тэрбээр энэ удаад тийшээ зүтгэлтгүй болж байна. Учир нь, судалгааны үр дүнгээр базаагаагүй үнэлгээтэй гарсан.

Ерөнхийдөө Л.Оюун-Эрдэнийг “яавал чиг яах” хоёр дагагчид юм. Тойрогт нэр дэвшихгүй, жагсаалтад орвол дагаад үсрэхэд бэлэн буй. Өмнө нь олон намын систем хөгжүүлнэ нэрээр УИХ-ын гишүүдийн тоог 128 болгож, тоглолтоо зурсан. Дараа нь томсгосон тойргоор сонгууль явуулах тал дээр нэгдэцгээсэн. Одоо нэр дэвшилт дээр ч дагахаар байгаа юм.

Намын генсекүүд: Говь-Алтайгаа “услалгүй” орхисон Д.Амарбаясгалан, том дэмжлэгтэй Э.Одбаяр нарын хэн хэн нь жагаалт руу орохыг чухалчилна

МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн тухайд: МАН-ын генсек баруун аймагт рүү зүглэсэнгүй. Тойрог усалгаагаа хийсэнгүй. 10 мандат бүхий баруун аймгийн тойрогт сүүлийн сард ажилласан тохиолдол харагдаагүй. Нэмээд "Админериал" ХХК-ийн нүүрсний асуудал сөхөгдсөөр гол тоглогчоос хасагдсан. Тиймээс ч жагсаалтад орохыг илүү чухалчилна. Гэхдээ одоогоор түүнийг Говь-Алтайн мандатад оруулна гэх таамаг яригдаж байгаа юм. Сонгуулиас өмнө нүүрсний хэргээр шалгагдахгүй байх том тохироон дээр Д.Амарбаясгаланийн генсекийн эрх мэдлээ хэрэгжүүлэх эрхийг хязгаарласан дүр зураг ажиглагдах болов. 2024 оны сонгуулиар түүнд хуулийн хамгаалалтад орох нь хамгийн чухал юм.

АН-ын генсек Э.Одбаярын тухайд: Дундын тоглогч. Эдүгээ нам доторх нөлөөгөө тэлэхээр ажиллаж буй. Тодруулбал, түүнд том тойргуудад ажиллах, танигдах хугацаа үндсэндээ байхгүй. Энэ утгаараа тойрогт гарахгүй байх магадлал өндөртэй. Харин хариуцсан ажлаа ч, хүмүүс дундах холболтоо ч сайн хийдэг. Хоёр нам дамнасан том дэмжлэгтэй тул жагсаалтад багтаж, эрэмбэлэгдэхийг илүү чухалчлах дүр юм.


Эрх баригч МАН-ын тухай өгүүлэх Прогноз: Л.Оюун-Эрдэнийн жагсаалтын дэс, мандат хуваарилалтад У.Хүрэлсүх голлох нөлөөг үзүүлнэ нийтлэлийг ЭНД дарж уншина уу.


АН-ын тухай өгүүлэх Прогноз: Х.Баттулга АН-ын мандат ба жагсаалтын дэсийн 50 хувийг, Л.Гантөмөр, С.Баярцогт нар үлдсэн хэсгийг хуваарилна нийтлэлийг ЭНД дарж уншина уу.


Тойрогт нэр дэвшигчдийн тухай Прогноз: АН, МАН-аас 13 тойрогт өрсөлдөх 156 нэр дэвшигч хэн хэн байх вэ нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Их мэдэх
Их мэдэх
2024-01-13 10:41

Данх хотын тойрогт үзээсэй. Шороо үмхтэл унагаахынсан

Yag tiim ee
Yag tiim ee
2024-01-13 22:17

Namiin darga nar jagsaaltaar halhavchilval jagsaaltiin huudsiig buheld ni huchingui bolgoh ayan yavuuliya aa. Uneheer l chadvartai darga yum bol egel jiriin irged x gishuud ni ch haramgui sanalaa ugusuur garaad irne bizdee. Er ni jagsaaltiin ard nuugdah darga ali ch namd heregui bizdee.

Зочин
Зочин
2024-01-13 10:57

Жагса�##�т руу орох биш тойрогт нэр дэвших нэр нүүртэй,бохир зүйлд гар дүрээгүй хүн байх ёстой

Зочин
Зочин
2024-01-13 12:10

Оюунэрдэнээ дэмжинээ. Наана нь хулгайч нараа дээлийг нь нөмрүүл.

Зочин
Зочин
2024-01-13 13:35

Дарга нэртэй авилга авагчид нэр дэвших газарч олдохгүй улс төрийн орогнол хүсэгчид

Зочин
Зочин
2024-01-13 16:04

МАН нүүрсний хулгайчдын асуудлаа шийдэж байж сонгуульд орохгүй бол муу нэр нь хэвээр

Зочин
Зочин
2024-01-13 16:18

Тойрогт дэвшинэ гэж өчнөөн түвчигнэчихээд цагаа болохоор жагса�##�тад орж онигоотоно доо. Угаасаа л тийм худ�##�ч гарш дээ Оюун-Эрдэнэ. Ккк

Зочин
Зочин
2024-01-14 22:58

Ардынхаа төлөө юу ч хийдэггүй энэ намуудын дарга новшнуудыг бүгдийг сонгуулиар унагая

Зочин
Зочин
2024-01-15 17:18

Энэ новшнуудыг одоо хэн сонгох уу.

ЗочинЗочин
ЗочинЗочин
2024-01-18 11:25

Хүрэлсүх, Б.Батцэцэгийн хоорондох нарийн холбоог судлах цаг болсон шүү.

Холбоотой мэдээ

Back to top button