Нүүрсний сонсголынхон 9177 хуудас, 28.96 GB мэдээллийг хуулийн байгууллагад хүргүүлжээ
Нүүрсний хэргийг хянан шалгах түр хороо 60 дэд сэдвийн хүрээнд нотлох баримтыг шинжлэх судалж, гэмт хэргийн шинжтэй асуудлыг хуулийн дагуу шалгуулахаар 9177 хуудас, 28.96 GB багтаамж бүхий мэдээллийг Улсын Ерөнхий Прокурор, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газарт хүргүүллээ.
Мөн нээлттэй сонсголд гэрчээр дуудагдсан ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй хүн, хуулийн этгээдэд хариуцлага тооцуулах тухай албан тоотыг цагдаагийн байгууллагад илгээжээ. Мөн нээлттэй сонсголд гэрчээр дуудагдсан ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй хүн, хуулийн этгээдэд хариуцлага тооцуулах тухай албан тоотыг цагдаагийн байгууллагад илгээсэн байна.
УИХ-ын Хянан шалгах түр хорооноос төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой зарим компанийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэх судлах нээлттэй сонсголд 574 гэрчийг дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас хүргүүлсэнээс 71.8 хувь нь буюу 412 гэрч сонсголд оролцож тайлбар, мэдээлэл өгчээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Б.Энхбаяр сайдын ахлан явуулсан 2-удаагийн сонсгол үнэхээр сайн болсон шүү,Цаашид ч БЭнхбаяр бусад том сонсголуудыг ахлаж явуулах нь зүйтэй. Учир нь: 1.Маш. Шудрага,2.Туршлага суусан,3.Энэ их ноцтой,дорвитой , богино цагтай, их хэмжээний ажлыг маш сайн зохион байгуул�##�ттай, дэг журамтай явуулж чаддагаас гадна,өөрийнх нь хувийн оюуны нэгтгэн дүгнэх,задлан шинжлэх чадвар,ухааны хурд нь үнэлмээр сайн хүн харагдсан шүү,баяр хүргэе.