Гадаад мэдээДЭЛХИЙ

Донецк хот агаарын цохилтод өртөж 27 хүн амь үрэгджээ

ОХУ-аас томилсон Донецк мужийн тэргүүн Денис Пушилин Украины зэвсэгт хүчин их буугаар Донецк хотод цохилт өгсний улмаас 27 хүн амь үрэгдэж, 25 хүн шархадсан гэж мэдэгджээ.

Донецк хотын дарга Алексей Кулемзин мэдэгдэл хийхдээ Украины цэргүүд дэлгүүр, зах байрладаг хөл хөдөлгөөн ихтэй газрыг бөмбөгдсөн хэмээсэн байна. Халдлагын дараа Пушилин Бүгд Найрамдах Донецк Ард улсад нэг өдрийн эмгэнэл зарласан юм.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский шөнө бүр хийдэг мэдэгдэлдээ тус халдлагын талаар яриагүй ч ОХУ Украины есөн мужийн 100 гаруй хот, тосгонд агаарын цохилт өгсөн бөгөөд Донецк мужид хамгийн хүнд хохирол учирсан гэж хэлжээ.

Өмнөд бүс дэх Украины зэвсэгт хүчин мэдэгдэл хийхдээ цэргүүд нь тус халдлагыг үйлдээгүй, Донецк бол Украин гэсэн байна. Харин ОХУ-ын Гадаад хэргийн яам халдлагыг барууны орнуудаас нийлүүлсэн зэвсгийг ашиглан Украины явуулсан террорист халдлага гэж буруушаасан юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 22, 2024 19:21

Наад зеленский тэргүүтэй тэнэг новшнууд дээрээ цөмийн бөмбөгөө хаяачээ. Оросууд одоо юу хүлээгээд байгаа юм бэ. Наад украйнаа дуусга.

Зочин
Зочин
1 сар 22, 2024 23:11

Над л�##�рын укр зеленский �########�гээ тамруу нь хурдан илгээ одоо тонилго

Холбоотой мэдээ

Back to top button