СПОРТ

Волейболын холбоо эрэгтэй багаас 10, эмэгтэйгээс 6.5 саяыг авсан ч мөнгөн шагнал өгөөгүй юу

Монголын Волейболын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн улирлын турш үргэлжилж аваргуудаа тодрууллаа. Энэ удаагийн дээд лигт эрэгтэй зургаа, эмэгтэй найман баг гурван тойргийн турш өрсөлдсөн.

Тэмцээний шагнал гардуулах ёслол өчигдөр болж өндөрлөсөн бөгөөд энэ үеэр эхний гурван байр эзэлсэн багууд болон шилдгээр шалгарсан тамирчид, багш дасгалжуулагчдыг шагнасан. Тэгвэл багууд болон шилдгүүдийн шагналд мөнгөн шагнал дагалдуулж олгоогүй гэх агуулгаар олон нийт, спорт сонирхогчид шүүмжилж буй. Тодруулбал, Монголын Волейболын холбоо дээд лигт оролцож буй эрэгтэй баг тус бүрээс 10 сая, эмэгтэй баг тус бүрээс 6.5 сая төгрөгийг хураамж болгож авсан байна.

Гэсэн ч тэдэнд медаль, өргөмжлөл, цом, дурсгалын зүйл л гардуулсан гэгдэж байна. Холбооны тус үйлдлийг иргэд "Урсгал зардал их гарсан байж болох ч лиг үзсэн үзэгчдийн мөнгө болон багуудын хураамж хэлбэрээр төлсөн мөнгийг яасан юм бол" гэх зэргээр шүүмжилж байна.
Тэгвэл тус холбооны зүгээс шилдэг тамирчид болоод багш дасгалжуулагч, багуудад мөнгөн шагнал олгосон гэлээ.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 26, 2024 17:51

iceecei ingej sport hugjvvlehgviee, ingeheer hen togloh ym be, arcaagvi holboo we, busad holbooduud sagsan bumbgin holboogoosoo suralc bs ic

Зочин
Зочин
1 сар 27, 2024 16:09
Reply to  Зочин

За битгий худлаа атаарх

Холбоотой мэдээ

Back to top button