Санал асуулгаар Дональд Трамп Жо Байденыг илүүрхэж байна

“Reuters” болон “Ipsos” компанийн хамтран явуулсан санал асуулгаар Бүгд найрамдах намын Дональд Трамп, Ардчилсан намын Жо Байденыг зургаан хувиар илүүрхсэн байна.
Сонгуулийн насны 1250 хүнээс хэнд санал өгөхөөр төлөвлөж байгааг нь асуухад Трамп 40 хувь, Байден 34 хувийн санал авчээ. Харин үлдсэн оролцогч буюу 26 хувь нь хэнд санал өгөхөө сайн мэдэхгүй байна гэж хариулсан аж.
Энэ сарын эхээр “Reuters” болон “Ipsos”-ийн хамтарч явуулсан санал асуулгаар Трамп, Байден хоёр эн тэнцүү байсан. Өнгөрсөн мягмар гарагт /2024.01.22/ Нью-Хэмпшир мужийн ерөнхийлөгчийн урьдчилсан сонгуулийн санал хураалт явагдсан.
Анхан шатны санал хураалт нь намаас хэнийг ерөнхийлөгчийн сонгууль нэр дэвшихийг шийддэг зүйл юм. Тус санал хураалтад Бүгд найрамдах намаас Дональд Трамп ялалт байгуулсан байна.
Нью-Хэмпшир мужийн анхан шатны санал хураалтад оролцсон хүмүүсийн 67 хувь нь ерөнхийлөгчийн сонгууль бүрд ижил нэр дэвшигчид харахаас залхаж, шинэ хүн нэр дэвшихийг хүсэж байна гэж хариулжээ. Харин 18 хувь нь Трамп, Байден хоёроос сонгох шаардлага гарвал хэнд нь ч санал өгөхгүй хэмээсэн юм.
Ирэх арван нэгдүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялах магадлал их гэж зарим хүн таамаглаж байна. Харин хэсэгт америкчууд сонгууль дахиж Трамп, Байден хоёр өрсөлдөхийг харахаас залхаж буйгаа илэрхийлжээ.
Тухайлбал Вашингтон хотод оршин суудаг Кимберли Софж “Хоёр муугийн аль бага мууг нь сонгохоос залхаж байна. Бид илүү дээр хүмүүсээс сонгож болно шүү дээ” гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жо зөнөгт хэн сан�##� өгөөд байна?
Трамп Жо-гоос илүү нь үнээн. Гэхдээ л энэ улсын з�##�уучууд нь яасын бол