ЭРҮҮЛ МЭНД

"Элэгний В, Д вирусын тарилгын 13.5 тэрбумын тендерийн 4.3-ыг зориулалтын бусаар ашигласан"

"Элэгний B, Д вирустэй тэмцэгчид" ТББ-аас өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс зарласан гепатитын В, Д вирусийн эсрэг тарилга худалдан авах тендертэй холбоотой ашиг сонирхлын зөрчлийн талаар мэдээлэл өглөө.

Тус төвийн удирдах зөвлөлийн дарга С.Дэлгэрмаа: Өнгөрсөн онд улсын төсвөөс элэгний В, Д вирусын тарилга авахтай холбоотой тендерт 13.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Уг төсвөөс 4.3 тэрбум төгрөгийг зориулалтын бус зүйлсэд зарцуулсан. Харин арванхоёрдугаар сард В,Д вирусын тарилгын тендер зарласан юм. Тус тендерт ХӨСҮТ-тэй хамаарал бүхий "Элдэн гүн" ХХК шалгарч, элэгний С вируст зориулагдсан "Альфа интерфером" тариаг В,Д вирустэй хүнд хэрэглэх, оруулж ирэх тендерт шалгарсан. "Элдэн гүн" ХХК нь ХӨСҮТ-ийн зөвлөх эмч байсан Я.Дагвадоржийн компани юм. "Альфа интерфером" тариа нь 80 хувийн хортой. Иймд энэхүү төсөв болон тендерийг шалгуулахаар АТГ-т хандаж байна гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button