СПОРТ
МСБХ: “BCH Гарьд” багийн тоглогч Б.Болдбаатарыг 2025 оныг дуустал тоглуулахгүй”

МСБХ мэдэгдэл гаргалаа.
Тус мэдэгдэлд “Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны Үндэсний дээд лигийн Мэргэжлийн зөвлөл болон Ажлын хэсгийн өргөтгөсөн бүрэлдэхүүнд олгогдсон эрхийн дагуу Үндэсний дээд лигийн тэмцээнийг зохион байгуулах журмын гуравдугаар зүйлийн 3.8, 3.9, мөн журмын тавдугаар зүйлийн 5.1, 5.2, 5.5 дахь хэсгүүд, Монголын сагсан бөмбөгийн Холбооны Ёс зүйн дүрмийг тус тус үндэслэн дараах тогтоолыг үүгээр баталж байна.
“Гарьд” багийн тоглогч Б.Болдбаатарыг Лиг зохион байгуулах журмын Хавсралтын хариуцлага хэсгийн 3.3-т зааснаао 2024 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал МСБХ-ноос зохион байгуулж буй аливаа үйл ажиллагаанд оролцуулахгүй байхаар тогтоосугай” гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.