2023: Хорогдсон малын 31.5 хувь нь чоно, баавгайд бариулсан
Улсын хэмжээнд 2023 оны эцэст тоологдсон 30 сая эх малын 120.1 мянга (0.4 хувь) нь 2024 оны нэгдүгээр сард хорогдсон байна. Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймагт хээлтэгч мал 19.5-36.9 мянгаар хорогдсон нь нийт хорогдсон хээлтэгчийн 75 хувийг эзэлж байна. Харин нийт 9.1 мянган толгой хээлтүүлэгч хорогдсоноос,
- гурван мянга нь ухна,
- 4.2 мянга нь хуц,
- 1.3 мянга нь бух,
- 0.6 мянга нь азарга,
- 1 толгой нь буур байна.
Улсын хэмжээнд 2024 оны нэгдүгээр сард 1.5 мянган толгой мал өвчнөөр хорогдсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 6.7 (18 хувь) мянган толгойгоор буурсан байна.
Хорогдсон нийт том малын 31.5 хувь нь бусад буюу чоно, баавгай, ирвэс зэрэг зэрлэг амьтанд бариулах, мөсөнд цөмрөх, хад асгаас унах, өлдөх, осгох зэрэг шалтгаанаар хорогдсон бол 68.2 хувь нь аюулт үзэгдлээр, 0.3 хувь нь өвчнөөр хорогдсон талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлжээ.
Том малын зүй бус хорогдол 2024 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 453.9 мянга болж, өмнөх оны мөн үеэс 169.1 (59.4 хувь) мянгаар өссөн байна. Нийт хорогдол оны эхний малын 0.7 хувийг эзэлж байна. Нийт хорогдсон малын 40.3 хувийг ямаа, 43.5 хувийг хонь эзэлж байна. Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл,
- хонь 197.6 мянга,
- ямаа 182.8 мянга,
- үхэр 47.9 мянга,
- адуу 25.4 мянга,
- тэмээ 123 толгойгоор тус тус хорогдсон байна.
Хорогдлыг аймгаар нь авч үзэхэд 2024 оны нэгдүгээр сард,
- Сүхбаатар аймагт 151.3 (33.3 хувь) мянга,
- Хэнтий аймагт 66.8 (14.7 хувь) мянга,
- Дорноговь аймагт 60.2 (13.3 хувь) мянга,
- Архангай аймагт 32.8 (7.2 хувь) мянга,
- Дорнод аймагт 20.5 (4.5 хувь) мянга,
- Хөвсгөл аймагт 19.0 (4.2 хувь) мянган толгой мал хорогдсон нь нийт хорогдлын 77.3 хувийг эзэлж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.